Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

“Ганган явах гээд алцан явна” гэж дээр үеэс улбаатай нэг үг бий.  Өвөл, хаврын хүйтэнд нүцгэн шалдан гүйснээс болж, өвдөж хавдсан хүүхнүүдийг ийн хэлдэг байсан бол өдгөө гоо сайхны элдэв үйлчилгээ, хагалгаа хийлгэснээс эрүүл мэндээрээ хохирох болжээ. Саяхан нүүрнийхээ үрчлээг багасгах гэж арьсан дороо алтан утас суулгаснаас эрүүл мэндээрээ хохирсон нэгэн эмэгтэйн гунигт түүх сошиал ертөнцөөр нэг цацагдсан.

Тэгвэл өнөөдөр хацраа хонхойлгох зорилгоор “cheek piercing”  буюу хацрын цоолтуур хийлгэсэн охины нүүр нь хавдаж, идээлж бугласан зураг хүмүүсийг хиртхийлгэв. Үрчлээгээ тэнийлгэх, давхраа оёулах, нүдээ сэтлүүлэх, хамраа янзлуулах, хүйсээ цоолуулах хүсэлтэй охид хүүхнүүд олон бий. Тиймээс хэрвээ та гоо сайхны үйлчилгээ авахаар бол найдвартай эмнэлэг, чадварлаг эмч нарыг сонгоорой гэж захих байна. Эс тэгвээс дээр хэлсэн зүйр үгийг биеэр туулах болно шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ мэт хагалгаа эмчилгээг сонирхогчдын цөөнгүй нь насанд хүрээгүй охид байгаа тул эцэг эхчүүд ч анхаарахад илүүдэхгүй нь.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж