Дэлхийн 38 орноос цугларсан 50 гаруй шүүгчтэй АНУ-ын CBS телевизийн уран бүтээл болох “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds best” шоу нэвтрүүлэг удахгүй цацагдана. Уг шоу нэвтрүүлгийн шүүгчээр реппер О.Баярсайхан буюу Rokit Bay ажиллажээ. Нэвтрүүлгийн зураг авалт өчигдөр /2019.01.24/ хийгдсэн байна.
Бусад орнуудын шүүгчдийн тоо давхцаж байгаа бол Монгол Улсыг төлөөлөн ганц л хүн оролцож буй. Нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд нэг дор цуглажээ.
“Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн анхны дугаар ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр цацагдаж, арван дугаар үргэлжлэх юм байна. Шилдэг авьяастан нэг сая ам.долларын эзэн болох аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ