Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2019″ наадам өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон. Тус наадмаар загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилмэл бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгийн шилдгээ тодруулсан билээ. Энэ жилийн наадмын нэг онцлог нь Оюуны өмчийн газраас батламж олгожээ. Тодруулбал, Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Топ модель 2019″, “Гранпри 2019″, “Гоёл 2019″ гэсэн барааны тэмдгийг албан ёсоор эзэмших зөвшөөрөл олгожээ.