Музей "Бардо»
Фото: Christophe Ena / АР
Тунисийн нийслэлийн "Бардо» музейд довтолгоон үйлдсэн "Обка ибн Нафаа» гэх исламын террорист бүлгийн лидерийг устгасан тухай гуравдугаар сарын 30-ны ням гаригт тус орны ерөнхий сайд Хабиб эс-Сид мэдэгдлээ хэмээн Agence France-Presse дамжуулав. Тунисийн Дотоод хэргийн яамны мэдээгээр бямба гаригийн орой "Обка ибн Нафаа» бүлгийн есөн террористийг Гафса мужийн уулын Сиди-Аиш районд устгажээ. Тэднийг хамгийн аюултай террористууд байсан гэж яам онцлон мэдэгдэв. Өнгөрсөн ням гаригт Тунисийн нийслэлд 10 мянга орчим хүн жагсан, исламын бүлэглэлтэй тэмцэж байгаа засгийн газраа дэмжжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР