Тамаваши Б.Мөнх-Оргил башёг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Тамаваши Б.Мөнх-Оргил башёг тэргүүлж эхэллээ

Тамаваши Б.Мөнх-Оргил башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдлээ. Өнөөдөр 13 дахь өдрийн барилдаан болж, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Хокутофүжиг давсан бол их аварга Хакүхо М.Даваажаргал Такакишод уналаа.

Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхог давсан Тамаваши Б.Мөнх-Оргил 11 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж эхэллээ. Түүний араас их аварга Хакүхо, сэкивакэ Такакишо нар 10 даваа, гурван унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. 

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров үлдсэн хоёр өдрийн барилдаанд ялалт байгуулж, 50 хувийн амжилтаа үзүүлэх даалгавартай болсон бол Чиёошома Г.Мөнхсайхан найман даваа авах боломжгүй боллоо. Ичиножёо зургаа, Чиёошома таван даваатай болжээ. 

Хацү башёгийн 14 дэх өдөр буюу маргааш их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Гоэйдотой, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Аояматай барилдахаар оноолт таарсан байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил 12 дахь өдөр их аварга Хакүхо М.Даваажаргалыг яллаа. 2019.01.24
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж