2019 оны 1 дүгээр сарын Нийгмийн Халамжийн санхүүжилт Дүүргийн халамжийн хэлтсүүдийн программын шинэчлэлтэй холбоотой Төрийн банканд оройтож орж ирснээс үүдэн халамжийн мөнгө хүлээсэн иргэд дараалал үүсгэсэн.
2018 онд Төрийн банк сард дунджаар 258,837 харилцагчид нийгмийн халамжийн мөнгө олгож байсан бол 2019 онд бусад банкнаас иргэд шилжиж ирснээр 300,113 иргэнд халамжийн мөнгө олгох болсон. Үүнээс 156,164 иргэн нь Орон нутаг, 143,949 иргэн нь Улаанбаатар хотод байна. Төрийн банкны 500 салбар нэгжийн хувьд 81 салбар нь Улаанбаатарт үлдсэн хэсэг нь Орон нутагт байдаг тул орон нутаг ачаалал үүсэх нь бага байна. 2019.01.24-ний 18 цагийн байдлаар Улаанбаатарын 143,949 иргэнд халамж олгохоос 115,884 иргэнд олгоод байна.
Мөн Төрийн банкаар халамжийн мөнгө авдаг иргэд www.statebank.mn сайт руу хандан Регистрийн дугаараар халамж орсон эсэхээ шалгаж болно.
Түүнчлэн, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, насны хишиг, цалинтай ээж, асаргааны мөнгө зэрэг халамжаа данстайгаа холбуулан картандаа авах боломжтойгоос гадна Гялсбанк, мессэж мэдээ үйлчилгээнд холбуулснаар тухай бүр нь мэдээлэл авах боломжтой.
Холбоотой мэдээ