Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Лондонгийн их сургуулийн коллежийн залуухан доктор Пьетро Боселли дэлхийн хамгийн сайхан биетэй сурган хүмүүжүүлэгч гэгдэж байна. Тэрбээр 2014 оны зургадугаар сарыг хүртэл тус коллежийн механик инженерийн ангид хичээл ордог байжээ.

Италийн Неграраас гаралтай, 26 настай Пьетро Боселли өдгөө Европын тэргүүлэх “Модельс 1” агентлагт загвар өмсч байгаа гэнэ. Түүний моделийн авьяасыг анх зургаан настайд нь загвар зохион бүтээгч Жоржио Армани нээн илрүүлж байжээ.

Пьетро Боселли 2014 оны Европын фитнесс модель шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн аж. Тэрбээр өдөрт 2-3 цагийг фитнесийн зааланд биеэ хөгжүүлэхэд зарцуулдаг байна.  

Пьетро Инстеграмд 46 мянган дагагчтай. Түүнийг коллежид багшилдаг байхад оюутнуудын зарим нь цээж нүцгэн зурагных нь дор “Ийм учраас л би хичээлээ тасалж байгаагүй” хэмээн сэтгэгдэл үлдээснийг олон хүн дэмжсэн байв.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Dailymail.co.uk

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж