Хаягдал хувцсаар олимпын тамирчдын хувцас урлана

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Хаягдал хувцсаар олимпын тамирчдын хувцас урлана

Хаягдал хувцсаар олимпын тамирчдын хувцас урлана

Японы спортын хувцасны алдарт “Asics” брэнд Токиогийн зуны олимп болон параолимпод оролцох Японы баг тамирчдын хувцсыг хаягдал хувцсыг дахин боловсруулан, урлахаар болжээ.

Тус компанийн ажилчид дэлгүүр болон спортын арга хэмжээнүүдээр явж, 30 мянга орчим хувцсыг цуглуулан, түүнийгээ дахин боловсруулна гэв. Харин хувцсанд ашиглагдахгүй үлдсэн материалыг нь түлш болгох аж.

Хувцас загварын брэндүүд байгаль дэлхийд асар их хор хохирол учруулж байна хэмээн сүүлийн үед шүүмжлэлд өртөх болсон билээ. Учир нь жил бүр олон тонн хуучин хувцас байгальд хаягддаг нь хөрс болон далайн усанд маш их бохирдол учруулдаг төдийгүй даавуу, материалыг үйлдвэрлэхийн тулд ч бас байгаль орчныг сүйтгэдэг аж. Мөн “Burberry”, “Nike” зэрэг брэндүүд зарагдаагүй үлдсэн хувцаснуудаа устгадаг гэх мэдээлэл гарсан нь ихээхэн шүүмжлэлд өртсөн.

НҮБ-ын мэдээлснээр хүлэмжийн хийн ялгаруулалтын арав гаруй хувь нь хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч байдаг. Тухайлбал нэг жийнсэн өмд үйлдвэрлэхэд 10,000 литр ус шаардлагатай байдаг нь нэг хүнд арван жил хангалттай хүрэлцэхүйц усны нөөц юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж