Жорж Сорос: Ши Жиньпин бол эрх чөлөөт нийгмийн дайсан

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Жорж Сорос: Ши Жиньпин бол эрх чөлөөт нийгмийн дайсан

Хятад улс дэлхийн дижитал эдийн засгийн салбарт ноёрхохыг санаархаж байна

Жорж Сорос: Ши Жиньпин бол эрх чөлөөт нийгмийн дайсан

Дэлхий олон орны удирдагчид төрийн тэргүүнүүд, бизнесийн манлайлагчид хуран чуулдаг Давосын дэлхийн эдийн засгийн форум энэ жил 49 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.25/ сүүлчийн өдрөө үргэлжилж байна.

Тус чуулганы үеэр дэлхийн томоохон тэрбумтнуудын нэг,  хүмүүнлэгийн “Нээлттэй нийгэм” сангийн тэргүүн, улс төрийн идэвхтэн Жорж Сорос үг хэлэхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “Эрх чөлөөт нийгмийн дайсан” хэмээн зарласан нь олон нийтийн анхаарлын ихэд татлаа.

Тэрбээр “Хятад улс бол зүгээр нэг коммунист дэглэмтэй улс биш. Хамгийн баян, хамгийн хүчирхэг, технологийн хувьд хамгийн дэвшилттэй улс. Ийм учраас Хятадын удирдагч Ши Жиньпин эрх чөлөөт, нээлттэй нийгмийн аюултай дайсан болж байгаа юм. АНУ дэлхийд худалдаагаараа ноёрхохоос илүү Хятад улс дээр илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж буй Хятадын технологийн томоохон компаниуд болох “Huawei”, “ZTE” зэрэг компаниудад дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Технологийн давуу байдлыг ашиглан ард иргэдээ хяналтандаа байлгаж буй нь дарангуйллын нэг хэлбэр. Цахим ертөнц, технологийн салбарт  Хятад болон барууны улсуудын хооронд чимээгүй дайн өрнөж байна. Хятад улс дэлхийн дижитал эдийн засгийн салбарт ноёрхохыг санаархаж байна. Өнгөрсөн жилийн энэ цаг үед би Хятад улсыг дэлхийн засаглалын системд байх ёстой улс гэж боддог байсан. Гэвч Ши Жиньпиний үзэл бодол миний бодлыг эрс өөрчилсөн” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж:SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж