Зөгийчид дэмжлэг хүсэв

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Зөгийчид дэмжлэг хүсэв

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдтэй УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар өнөөдөр уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэд сонирхсон асуултаа хариу авлаа. Тэд УИХ-аар чуулганаар хэлэлцэх 32 хуулийн талаар иргэдийн саналыг сонссон юм.

Шаамар сум өдгөө 3900 гаруй хүн атай, зөгийн аж ахуй, газар тариалан голчлон эрхэлдэг сум ажээ. Тус сумын иргэдийн голлон эрхэлдэг зөгийн аж ахуй нь төр засгийнхны анхаарлын гадна үлддэг төдийгүй малчид, тариаланчдад олгодог урамшуулалд багтаж чаддаггүй гэдгийг иргэд онцолж байлаа. Жил бүр тариаланчид болон ногоочдод урамшууллыг зөгийн аж ахуй эрхлэгчдэд олгодог болгож өгөөч гэсэн хүсэлтийг тэд илэрхийлжээ. Тэдний хүсэлтийн хариуд албаны хүмүүс “Зөгийн аж ахуй эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх бүэрэн боломжтой. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ жилдээ тусгаж амжихгүй байж болох ч хойшид анхаарах асуудал байна” гэсэн хариу өгчээ. УИХ-ын гишүүд одоо Алтанбулагийн чөлөөт рүү аяны жолоог эргүүллээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж