Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1062 дуудлага хүлээн авснаас ослын шинжтэй 805 дуудлага мэдээллийг шалгаж, шийдвэрлэжээ.
Хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 140 жолоочийг илрүүлэн арга хэмжээ авсан бол 21 жолоочийг баривчилсан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 25 хүн гэмтэж бэртсэний тав нь бага насны хүүхэд бөгөөд бүгд явганаар хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Мөн зам тээврийн осол гаргасан жолоочийн 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, гурав нь үл хөдлөх зүйл мөргөжээ.
Хэрэг, зөрчлийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 6 хувиар, гэмтсэн хүн 38 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 6 хувиар тус тус өсчээ.
.
ИРГЭДЭЭС 2019-01-25 139.5.216.86
Архи ууж хөлөлгөөнд оролцоод ямарваа нэгэн хохирол учруулсан бол хүний эрх ярьж, шүүх энэ тэр гээд байх шаардлага алга. Энэ бол ёстой нөгөө бидний ярьдаг ардчилсан, энэ асуудлаар хөлөө олсон улсуудад байдаг хэм хэмжээ. Яагаад энэ мэтийн хэрэг дээр олигтойхон заалттай наад малнууд чинь бас айх сэтгэл байдаг бол тэрэнд нь хүрэхээр хууль баталж, шийдвэртэй арга хэмжээгээр иаслан зогсоож болдоггүй юм бэ ? 75 та нараас л шууд хамаарах асуудал ш дээ !!!
ИРГЭДЭЭС 2019-01-25 139.5.216.86
75 аа !!! Хүн алахыг завдсан гэсэн үндэслэлээр шууд шоронд хийгээд жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасах хуулийн төсөл боловсруулж, батлуулаач ээ ! Ийм байдлаар шийтгэх хуультай байх юм бол олон хүнээ алуулна ш дээ. Алийн болгон гэм зэмгүй эрдэнэт хүний эрүүл мэнд амь нас , эд хөрөнгө хохирч байх юм бэ Архи уучихаад хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь угаасаа эрүүл сэтгэхүйтэй хүний хийх ажил биш шүү дээ !!! Ийм асуудал дээр хүний эрх ярих ямар ч шаардлагагүй байдаг.
нараа 2019-01-25 202.70.34.115
Юу гэж ч бичсэн яадаг юм, машиныг нь улсын орлого болговол наадуулд чинь яг тохирно
Зочин 2019-01-25 103.26.195.245
Хэлээд яриад байхад зөрөөд байгаа малнуудаар биеийн хүчний ажил хийлгэж босож ирэхгүй болтол нь торго, малнуудтай мэддэг хэлээр нь ярь хүний хэл ойлгохгүй үхэх мөрөөрөө үхэхгүй гэмгүй нэгэнд гай болно.
Зочин 2019-01-25 103.212.119.248
шилийн сайн орк эрс. супер дупер
Зочин 2019-01-25 182.208.250.170
Согтуугаар гэж хүн доромжлохоо болих хэрэгтэй. Үлээхэд бага хэмжээний спирт илэрсэн хүмүүс дийлэнхи нь байгаа. Тахир татуу гэхээ болиод хөгжлийн бэрхшээлтэй гэдэг болсон шиг хуулиндаа боловсноор заамаар бн.
зочин 2019-01-25 202.179.27.99
уух ёстой юм уу дурак аа
Зочин 2019-01-25 66.181.176.91
Согтолтын зэрэг нь тогтоогддог учраас "СОГТУУ" Л ЖОЛООЧ ШҮҮ ДЭЭ