2019 он төрийн албан хаагчдын хувьд “Өндөр хариуцлагатай-Өндөр жил” байх болно

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

2019 он төрийн албан хаагчдын хувьд “Өндөр хариуцлагатай-Өндөр жил” байх болно

2019 он төрийн албан хаагчдын хувьд “Өндөр хариуцлагатай-Өндөр жил” байх болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн зохион байгууллаа. Улаанбаатар хотын 9 дүүрэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа  33 агентлагт нийтдээ 3 мянга гаруй төрийн албан хаагч  тангараг өргөн,  албаа хашиж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын онцлог нь иргэний бүртгэлээс өгсүүлээд хот тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалт, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, цагдаа, онцгой, эрүүл мэнд гээд алхам тутамдаа хүний амьдралтай холбоотой санал гомдол шийдвэрлэх, дээд шатны шийдвэр гаргах зэрэг нийгмийн харилцаанд байнга ордгоор онцлог юм. Тиймээс ч энэ удаагийн зөвлөгөөнд  өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын дарга С. Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцож, төрийн албан хаагчдад хандан үг хэллээ.

Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, хуулийг ягштал баримтлах, авлигагүй, хүнд сурталгүй, цомхон, ил тод, цахим төрийн үйлчилгээг иргэддээ хүргэхэд анхаарч ирсэнийг онцолсон. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэл хот төрийн 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. Төлбөр хураамж болон бүртгэл лавлагаатай холбоотой үйлчилгээг аль болох цахимжуулах бодлого баримталж байгаа төдийгүй 7 хороонд төрийн олон төрлийн үйлчилгээг хүргэх ажлыг эхлүүлсэн. Мөн нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төвийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ үйлчилгээний хүртээмж, тоог ч олшруулж байгааг онцоллоо. “Иргэдийн оролцоо”-г нийслэл хот эрхэмлэж байна. Нийслэлчүүдийнхээ санал шүүмжлэл, өргөдөл гомдлын мөрөөр чамгүй ажил хийсэн. Түүнчлэн төсөв төлөвлөгөөгөө батлахаас өгсүүлээд авто замын бүтээн байгуулалт, сургуулийн цэцэрлэгийн хүртээмжинд ч  иргэн бүрийн санал бодлыг тусгахыг эрхэмлэж байна. 2019 оны хувьд Нийслэл хотод “Өндөр хариуцлагатай жил” байх болно. Учир нь Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн тэгш ой  тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Нийслэл хот “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” гэдгээ тодотгоод байгаа энэ үед өмнөө тавьсан зорилт, бодлогоо хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын үүрэг оролцоо их” гэдгийг дурьдлаа.

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, нэр хүнд, ажилдаа хандах хандлага, хүнтэй харьцах харьцаа болон төрийн албаны хуулийг ягштал мөрдөх зарчмууд шууд хамаарна гэдгийг тодотгон хэлмээр байна. Учир нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувьд нь үйлчилгээ үзүүлж, иргэдээ мэдээллээр хангаж, ажиллаж, амьдрах нөхцөлтэй нь шууд харилцдаг. Тэр утгаараа та бүхэн бол Монгол төрийн нүүр царай.

Монголын төрийн нүүр царай болсон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдаас Монгол төрийн нэр хүнд шууд хамаарна гэдгийг ямагт санаж, хууль дээдлэн, шударга ёсоо ягштал мөрдөх учиртай гэдгийг энэхүү индэрээс дахин сануулья” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэллээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж