М.Баярмагнай, Д.Баттөмөр нарын инээд гурван саяар үнэлэгджээ | News.MN

М.Баярмагнай, Д.Баттөмөр нарын инээд гурван саяар үнэлэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

М.Баярмагнай, Д.Баттөмөр нарын инээд гурван саяар үнэлэгджээ

Боловсрол телевизийн ээлжит нэгэн контент “3 сая инээд” шоу нэвтрүүлгийг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр хөтлөн хүргэх тухай мэдээлэл цацагдаад удаагүй байна. Тэгвэл тус шоу нэвтрүүлгийн бас нэгэн нууц задарч “гурван сая төгрөг”-өөр үнэлэгдээд буй инээдийн эзэд хэн болох нь тодорлоо. Тэд бол хошин урлагийн “Маск продакшн”-аар овоглодог “шинэхэн гавьяат” МУГЖ М.Баярмагнай болон жүжигчин, “банш” хочит МУСТА Д.Баттөмөр нар юм.

Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох тус шоу нэвтрүүлгийн бүртгэл үргэлжилсээр байгаа бөгөөд М.Баярмагнай, Д.Баттөмөр нарыг инээлгээд тавхан минутын дотор 3,000,000 төгрөгийг авах боломжтой юм. Хэрэв та тэднийг инээлгэж чадна гэж бодож байвал ЭНД дарж бүртгүүлээрэй.

Бүтээсэн дүр бүхнээрээ үзэгч түмнээ инээлгэдэг хоёр эрхмийг нэвтрүүлгийн оролцогчид хэрхэн инээлгэж, хичнээн төгрөг “салгаж” чадахыг тун удахгүй цэнхэр дэлгэцээр харах нь ээ. Инээлгэх тусам илүү ихийг авах боломж хүн бүрт нээлттэй байна. Харин нэвтрүүлгийн гол эрхмүүд инээдэндээ хэр харам бол?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-25 122.201.22.3

Гавъяат байхдаа яахавдээ, ийм хүнд өгөөд байраар наад шагнал чинь үнэ хүндгүй боллоо

Avatar

Зочин 2019-01-25 43.242.243.78

Баярмагнайг инээлгэвэл яг тэмээ шиг харагданаа.

Avatar

зочин 2019-01-25 202.179.27.99

үхсэн нохойн оцгор гэж.., иймэрхүү т1 юм хийж байхаар тэр мөнгөөрөө амьдралд ойр бодит зорилтот юманд зарцуулаасай.., монгол хүний үнэлэмж энэ муу 2 сармагчинг инээлгэх гээд зогсож бна гэхээр доройтсоны л шинж дээ

Avatar

Ard tumnii neg 2019-01-25 203.91.116.138

Amidrald oir yum gj yag yu hiih u??? Hen negend ugch uren taran hiilgeh u? Yadaj hun bolgond ineed huur belegleed ger buleeree hamt bh bolomj olgoj bgaad bayarlah ehregtei!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж