"Монголын зэс" корпорацийн мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

"Монголын зэс" корпорацийн мэдэгдэл

Улсын Их Хурлын зарим гишүүд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Монголиан Коппер Корпорейшн ХХК нь Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанинд худалдсан” тухай огт ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор цацлаа. Монголиан Коппер Корпорейшн ХХК нь гадаад улсын төрийн өмчит компанийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын 49 хувийг холбогдох хуулийн дагуу, өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, Монгол улсад авчирсан бөгөөд гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжид дамжуулан худалдах, зарах, шилжүүлэх ямар ч зорилго байхгүй бөгөөд тэгж шийдвэрлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэхүү мэдэгдэл гаргах өдрийн байдлаар Монголиан Коппер Корпорейшн ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын иргэн байгаа бөгөөд цаашид ч байх болно (холбогдох лавлагааг үзнэ үү http://opendata.burtgel.gov.mn/lesinfo).

Хэдий хоёр үйлдвэрийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргаан дуусч шүүхээр эцэслэн шийдэгдсэн ч Засгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг хэргийн хариуцагчид шүүхийн шийдвэр биелүүлээгүй хэвээр байгаа буюу хоёр үйлдвэрийн хувьцаа 100 хувь төрийн өмчид бүртгэлтэй байна (холбогдох лавлагааг үзнэ үү http://opendata.burtgel.gov.mn/lesinfo). Уг асуудлаар манай компани Олон улсын шүүхэд хандсан болно.

Хоёр үйлдвэрийн 49 хувийг хувьцааг худалдан авсан хэлцлийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс төрчид өөрт ашигтай сэдэв болгон улс төрийн зорилгоор ашиглаж манай компанийн талаар худал, ташаа мэдээллийг зориуд тараасаар ирсний нэг нь энэ удаагийн үйлдэл боллоо. Цаашдаа аливаа бизнесийн гэрээ, хэлцлийг улс төрийн явцуу эрх ашгаа хамгаалах, гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болгох нь Монгол Улсын эрх зүйт тогтолцоо, бизнесийн эрүүл орчинд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхаарахыг улс төрчдөөс хүсье.

Ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллийг улс төрийн зорилгоор тараасан асуудлыг хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдэж байна.

МОНГОЛИАН КОППЕР КОРПОРЕЙШН ХХК
2019.01.25

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж