Шашны байгууллагуудаас 700 гаруй зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Шашны байгууллагуудаас 700 гаруй зөрчил илрүүлжээ

Шашны байгууллагуудаас 700 гаруй зөрчил илрүүлжээ

Сар шинийн баяр болох гэж байгаа тул нийслэлийн Онцгой байдлын газраас сүм, хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах, гал түймрээс урьдчилан сэргийлэх шалгалт явуулжээ. Шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 78 объектыг хамруулсан байна. Эдгээрээс галын аюулгүйн норм дүрэм, стандарт зөрчсөн 739 зөрчил илрүүлж, 192 зөрчил буюу 25.9 хувийг газар дээр нь арилгуулжээ.

Түүнчлэн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд барилгын авралтын зам гарц, нөөц гарцуудыг чөлөөлж, цахилгааны аюулгүй байдлыг ханган, оройн цагаар ажил тарсны дараа байгууллагын цахилгаан хэрэгслийг шалгахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн арц, хүж, зулыг хэрэглэхдээ шатах материал дээр байрлуулахгүй байх, галын аюулгүй байдлыг хангах, хариуцлагатай жижүүрийг томилж, хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж