УИХ-ын даргын зөвлөл хуралдсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон өнөөдөр /2019.01.25/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүдээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өнөөдөр өгсөн. УИХ-ын Дэгийн тухай хуулиар даваа гаригт намын бүлэг, Мягмар, Лхагва гаригт байнгын хороодын хуралдаан, Пүрэв, Баасан гаригт чуулганы хуралдаан хуралддаг уламжлалтай. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдаж, Мягмар гаригийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын даргын зүгээс энэ асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх, захирамж гаргасан.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ