Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хурдтай өсч дэвжиж байгаа билээ. Тэрбээр энэ сарын 27-нд буюу ням гаригт АНУ-ын Нью-Йоркийн Бруклин хотноо Бүгд найрамдах Доминикан улсын харьяат Клаудио Марреротой тулалдана.
Өнөөдөр /2019.01.25/ хоёр боксчины тулааны өмнөх хэвлэлийн бага хурал болсон бөгөөд тулаан эхлэхэд хоёр хоног үлдээд байна. Энэ тулаанд ялсан боксчин “International Boxing Organization” буюу IBO-н 57.2 кг буюу хөнгөн жингийн аваргын бүс зүүх юм. Боксчин Н.Төгсцогтын хувьд өнгөрсөн 10 тулаанд нэг ч ялагдаагүй бөгөөд энэ удаа чухал хариуцлагатай тулааныг хийх гэж байна.