"Голомт"-ын Д.Баясгаланг суллах шийдвэр гарав

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

"Голомт"-ын Д.Баясгаланг суллах шийдвэр гарав

"Голомт"-ын Д.Баясгаланг суллах шийдвэр гарав

"Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг суллах шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2019.01.25/ гаргалаа.

Авлигатай тэмцэх газар "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж, энэ долоо хоногийн Даваа гаригт /2019.01.21/ саатуулсан байсан юм. Улмаар энэ сарын сарын 23-нд түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор шийдвэрийг шүүх гаргасан. Дээрх шийдвэрийг Д.Баясгалан эсэргүүцэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан хүсэлтийг хэлэлцээд ийнхүү суллах шийдвэрийг гаргажээ.

"Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын дунд үүсээд байгаа 4 сая ам.долларын хэрэгт холбогдуулан түүнийг шалгаж эхэлсэн юм. Т.Ганболд хахууль болгон Д.Дорлигжавт өгсөн гэх 4 сая ам.доллараа "Голомт" банкаар дамжуулсан хэмээн телевизийн ярилцлагад дурдсан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж