Дэлхийн хамгийн эртний чулуу саран дээрээс олджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн эртний чулуу саран дээрээс олджээ

Ердөө хоёрхон грамм жинтэй уг чулуулаг нь болор, циркон, хээрийн жонш зэрэг дэлхий дээр түгээмэл байдаг чулуулгуудаас бүтсэн бөгөөд саран дээр тун ховор байдаг байна.

Дэлхийн хамгийн эртний чулуу саран дээрээс олджээ

Тэртээ 1971 онд АНУ-ын сар луу хөөргөсөн Аполло-14 хөлгийн багийнхны сарны гадаргуугаас авчирсан дээжинд дэлхийн хамгийн эртний чулуу байж болох чулуулаг байгааг эрдэмтэд нотолжээ. Энэхүү чулуу нь 4,6 тэрбум жилийн өмнөх дэлхий дээр оршин байсан гэж үзэж байгаа юм. Энэ тухай “Earth and Planetary Science Letters” сэтгүүлд анх нийтлэгдсэн байна.

Ердөө хоёрхон грамм жинтэй уг чулуулаг нь болор, циркон, хээрийн жонш зэрэг дэлхий дээр түгээмэл байдаг чулуулгуудаас бүтсэн бөгөөд саран дээр тун ховор байдаг.

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA болон олон улсын эрдэмтдийн хамтарсан багийн үзэж байгаагаар тухайн үед дэлхий ямар нэгэн сүүлт од юм уу солиртой мөргөлдсөнөөс болж дэлхийн гадаргуугийн маш олон жижиг хэсгүүд сансарт тарсан. Тэрхүү сансарт тарсан хэсгүүд саран дээр бууж тэндээ үлдсэн гэсэн дүгнэлт гарсан байна.  Дөрвөн тэрбум жилийн өмнө сар дэлхий хоёр одоогийнхоос гурав дахин ойр байрлаж байсан гэж үздэг билээ. Ингээд хэдэн тэрбум жилийн явцад сарны гадаргуу дээрх бусад чулуулгуудтай холилдсон ажээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж