УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарын таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх хуулийн төслийг өнөөдөр /2019.01.25/ өглөө өргөн барьсан билээ. УИХ-ын дарга тус тогтоолын төслийг хүлээн авч, ирэх долоо хоногийн Мягмар гаригийн чуулганаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь, “УИХ-ын Дэгийн тухай хуулийг хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэний дараа энэ хуулийг хэрэгжүүлэх боломжтой. Төрийн мэдээлэл сэтгүүл нэгдүгээр сарын 28-ны өдөр хэвлэгдэх учраас УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл хэвлэгдсэний дараа хэлэлцэх боломжтой” гэдгийг тэрбээр тодотгосон.
Тэгвэл тус саналыг нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд нарын таван гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн дагуу нэн яаралтай тавигдаж байгаа учраас чуулганаар хамгийн эхэнд УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой. УИХ-ын даргын зүгээс “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэх ёстой гэдэг үндэслэлийг хэлсэн. “Төрийн мэдээлэл” сэтгүүл нэгхэн хуудас өөрчлөлтийг нэн даруй буюу нэг цагийн дотор хэвлэх бүрэн боломжтой. Хуульд захирагдан ажиллах үүрэгтэй. Хуулийн төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ гээд УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу баталсан атал “Төрийн мэдээлэл” сэтгүүл хэвлэх үүрэгтэй. УИХ-ын дарга УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй гэж УИХ-ын тухай хуульд хариуцлагыг нь заасан байдаг. Гэвч асуудлыг ирэх Мягмар гариг хүртэл хойшлууллаа. Иргэд олон түмэн бухимдалтай байна. Өнөөдөр бидэнд хандаж эмэгтэйчүүд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газрын дарга горимын саналыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн нь бидэнд хардлага төрүүлж байна. Нэн яаралтай горимоор хэлэлцэгдэх асуудалд завсарлага өгөхгүй гэж хэллээ. Асуудлыг хойшлуулах энэ хугацаанд элдэв асуудал үүсэхийг бид үгүйсгэхгүй. Хаана, хаанаа сонор сэрэмжтэй байж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд бид бүхэн ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Өнгөрсөн долоо хоногт би итгэхгүй байна гэдгээ хэлж байсан. Өнөөдөр хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр. УИХ-ын даргын зөвлөл хуралдахад 10-хан минут хангалттай. Уг асуудлыг өнөөдөртөө хэлэлцэх эрх зүйн бүрэн бололцоо хангалттай байхад асуудлыг хойшлуулж байгаа нь хардлага төрүүлэх үндэслэлтэй. Сүүлийн үед бидэнд орд тойрсон баялагтай холбоотой маш их мэдээлэл ирж байгаа. Удахгүй бид энэ талаар Нийтийн сонсгол хийж олон нийтэд зарлана. Өнөөдөр нэг баримтыг задалж байна. “Монголын зэс" корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаарх баримт бидэнд ирдээ. Баримтын дугтуйн дээр илгээгч нэрээ бичээгүй байна. Хэнээс ирсэн нь тодорхойгүй байгаа.
Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр ОХУ-аас худалдаж авсан байдаг. Гэтэл дахин гаднын компаниад өгөх гэж байна. Хэрэв уг мэдээлэл үнэн бол дахиад баяр давхацсан шийдвэр гарч магадгүй байна. Өнөөдөр бид тав энэ асуудлаар Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайдад асуулт тавина. Хариултаа эргэн мэдээлэх болно. Хууль хяналтын байгууллагад улстөрчдийн бүлэглэл байгаа болохыг энэ бүхэн бага багаар задлан харуулж байна" гэв.
Bat 2019-01-25 174.229.129.76
Pyrevsyren chi yhdel bolno shyy saihan medeeree nusgai mini
Zochin 2019-01-25 220.121.237.135
Оросын өмч байсан юмыг ямарч байсан монгол хүн авлаа юу нь буруу байгаа юм бэ коммунист нямка хүк 2 тэгвэл оросоос хураагаад авахгүй яасийм бэ
Зочин 2019-01-25 103.57.92.203
ЭНЭ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГЭСЭН ХИЙРЭХСАН ЭТГЭЭДИЙН ЦААНА ХЭН БАЙГАА БОЛДОО. ШИНЭ МАНАНГИЙН БИЕТ ТӨЛӨӨЛӨГЧ. УИХ-Д СОНГОГДООД 2018 ОНД ЛАВ ЮУЧ ХИЙСЭНГҮЙ. ЭНЭ ХӨГИЙН ХООСОН ЦЭЦЭРХСЭН ЭТГЭЭДИЙН УИХ-Д ЮУ ХИЙСНИЙГ НЬ ӨНГӨРСӨН 3 ШАХАМ ЖИЛД ЛАВ Л ХАРСАНГҮЙ ДЭЭ.
manan 2019-01-25 188.22.179.51
ene xun uuruu xiij bgaa
Зочин 2019-01-25 103.212.118.207
Зарим хүмүүс монгол хүнл аваагүй бол болоо гэсэн байр суурьтай байхшивдээ хөөрхий. Ясны чанар нь гарч байгаа юм байхдаа.
Зочин 2019-01-25 103.212.118.207
Оюунэрдэнэ өөрөө бичсэн нь үнэнүү. Энэ нусгай төрийг мөнч их самарч байнадаа
зочин 2019-01-25 202.9.43.129
Оросын 49 байж байгаад Сингапурын 49 болж байгаан биз дээ…. ..За бараг тэр нь ч шулуухан дөө ….
Зочин 2019-01-25 202.21.102.226
Сингапур болон урд зүгийнхэн хэзээ ч Орос шиг бүтээн байгуулалт хийдэггүй. Хэдэн улс төрчийн карма руу хэдэн цаас шургуулаад бусад нь нохойн замаар ороход л хамаг учир нь байгаа юм даа. Аягүй бол МОНГОЛ УЛС баялагаа цөлмүүлээд ӨРТЭЙ үлдэх ч эрсдэл өндөр байгаа
ЗОЧИН 2019-01-25 202.9.42.143
ЭНЭ ҮНЭН БАЙХ АА. МУУ ҮГ МОДОН УЛААТАЙ ГЭДЭГ.
зочин 2019-01-25 103.26.194.81
Монголын язгуур эрх ашиг хөндөгдөж, хууль зөрчиж Эрдэнэтийн 49 хувийг авсан хуулийн этгээд, хувь хүмүүст төр, хуулийн байгууллага яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Одоо гадны байгууллагад худалдах гэж байгаа бол яаралтай зогсоож гэрээг хүчингүй болгож, гэмт этгээдүүдийг баривчлах хэрэгтэй шүү дээ. Төр, хуулийн байгууллагын албан тушаалтнууд холбогдоогүй бол ард түмний эрх ашгийг хамгаалаач ээ.
зочин 2019-01-25 103.26.194.81
Монголын язгуур эрх ашиг хөндөгдөж, хууль зөрчиж Эрдэнэтийн 49 хувийг авсан хуулийн этгээд, хувь хүмүүст төр, хуулийн байгууллага яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Одоо гадны байгууллагад худалдах гэж байгаа бол яаралтай зогсоож гэрээг хүчингүй болгож, гэмт этгээдүүдийг баривчлах хэрэгтэй шүү дээ. Төр, хуулийн байгууллагын албан тушаалтнууд холбогдоогүй бол ард түмний эрх ашгийг хамгаалаач ээ. Ер нь нүгэл заавал цээрлэгддэг тул зөв шийдвэр гаргана уу.
зочин 2019-01-25 103.26.194.81
Монголын төр засаг, хуулийн байгууллага гэж байгаа бол нийтийн өмчийг хууль бусаар авах, ашиглах бусдад шилжүүлэхийг яаралтай таслан зогсоож монголын язгуур эрх ашиг, ард түмний эрхийг хамгаалах хэрэгтэй байна. Төр засаг, хууль хяналтын байгууллага Эрдэнэтийн 49 хувийг хууль зөрчиж авсан этгээдүүдэд, гадныханд худалдаж байхад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Төр, хуулийн байгууллагын албан тушаалтнууд холбоотой юм биш биз дээ? Нүгэл нүдээрээ гардаг шүү.
Зочин 2019-01-25 66.181.188.192
Энэ бичиг жинхэнэ юм бол Монголын төр бушуухан хөдлөө чээ Арчаагүй юм нууд тавьж туучихаад хойноос нь гонгиноод хоцрох бий дээ
Зочин 2019-01-25 202.21.102.226
МОНГОЛ улс дандаа араас нь явж хохирсоор. НИРГЭСЭН хойно нь бархирав гэгчээр
unshigch 2019-01-25 111.65.63.140
gereenii zaalt utga ch oulgohgui, esvel zoriud ard tumniig doromjlon hudal gutgeleg taraah yum, gereegee sain unshaach tenegee, yamarch zarsan yum alga l bnashde, medeelel irlee geed soliirood bhiin
Зочин 2019-01-25 66.181.176.91
Тэдэн ширхэг хувьцааг тэдэн төгрөгөөр худалдсугай гэж байгаа биз дээ эргүү дагз аа
зочин 2019-01-25 203.91.118.247
Миеэ хойшлуулаад байсан чинь иймэрхүү л асуудлууд байж магадгүй дээ
Зочин 2019-01-25 202.131.245.243
Хэргийн эзэн тарвагадоржийг бариач ээ.
Иргэн 2019-01-25 103.57.95.186
Энэ хэдэн нөхөд ард түмний сэтгэхүйгээр тоглох зорилгоор худлаа мэлээлэл зохиож биччихээд өөрсөддөө өгөөд, нөгөө Хүрэлсүх өөрийгөө зохиомлоор мөрдүүлээд М.Энхболд дарга тэргүүтэй хүмүүсийг муугаар сурталчилах зорилготой зохиомол асуудал дэгдээдэг шиг үйлдэлд гаршсан хүмүүсшдээ?! Эд нар үнэхээр жудаггүй хүмүүс вмлаа?! Цаг ирж нар гарнаа?!
zochin 2019-01-25 203.91.115.249
Монголд оруулсан бүхэлдээ манайх болсон ёстой зөв гээд байсан үнэ хүргэж худалдах гэж оруулж ирсэн болж байна уу. Тийм бол оруулж ирэх хэрэг байгаамуу
Зочин 2019-01-25 194.230.158.117
Gadnii kompanias hudaldaj avsan yum chine yagaad butsaagaad zarj bolohgui gej.
Иргэн 2019-01-25 64.119.27.144
Энэ 5 нөхөд юундаа ингэж яараад байнаа, нэг л сэжигтэй шүү?!
Иргэн 2019-01-25 66.181.165.94
Пүрэвтүвшинг барьж хориоч
ХУЛГАЙЧ ШОРОНД БАЙХ ЁСТОЙ !!! 2019-01-25 124.158.79.169
ЭЛБЭГДОРЖ , ХХБАНК-ЫГ АТГ – Д ӨГ !!! ХИЙСЭН ХУЛГАЙГАА ЦААШ НЬ ПАСЛАХ НЬ ДЭЭ !!!
Зочин 2019-01-25 202.131.243.190
ККК бас тэнд нэг хульх компани байгуулж дээ. Тэгдэгүймаа хүүхдүүдээ
Z 2019-01-25 66.181.187.192
Mie-giin alban tushaalaa uguhgui gatsaaj baigaa ni amjij 49%- iig zarahtai holbootoi ni ulam il bolj b. Uur orduudiig bas zarah bololtoi. Sain shalga
fsdfsdfegdfg 2019-01-25 43.228.129.167
bitgii erguuteed bgaachee. tarhi tolgoi chin ajillladag uu? neg compani uuriin ezemshdeg kompania busdad zarahad Mi yamar hamaa bnaa ? zugeer l oilgohgui yumaa hardahiin uvchin tussan humuus bhiin. medleg muutai humuus hamgiin itgemtgii baidag gej unen shuu
Зочин 2019-01-25 66.181.168.199
МОНГОЛ ЗЭС КОРПОРАЦИ БИТГИЙ ГОРЬД