2019 оны 1-р сарын 24-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Стандарт, хэмжил зүйн салбарын ахмадуудыг хүлээн авч төрийн дээд одон медаль гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Манай салбарын ахмад стандартчилагч О.Намжил Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ахмад ажилтан Д.Баярсайхан хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан юм. Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ халуун баяр хүргэе.
Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР
Холбоотой мэдээ