Хараагүй 600 орчим иргэнийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.28-нд нийтлэгдсэн

Хараагүй 600 орчим иргэнийг баярлууллаа

Хараагүй 600 орчим иргэнийг баярлууллаа

Цагаан сар болоход цөөн хоног үлдсэн энэ үед нэн ядуу болон өндөр настай хараагүй иргэдэд "Макс групп"  болон бусад байгууллагууд хүндэтгэл үзүүлж, бэлэг гардууллаа. Монгол Улсад 16 мянга гаруй хараагүй иргэн байдаг. Хараагүйчүүдэд зориулсан ажлын байр хомс байдгаас тэдний 90 гаруй хувь нь нэн ядуу аж төрдөг байна. Түүнчлэн хараагүй иргэдийн 2500 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг.  Ажлын байр байдаггүйгээс хараагүй иргэд халамжийн мөнгө болох сарын 155 мянган төгрөгөөр амь зуудаг юм.

Хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэхийг уриалдаг Цагаан сараас өмнөхөн “Макс групп” бусад байгууллагууд 600 орчим харааны бэрхшээлтэй иргэнд гарын бэлэг гардуулсан юм.

                         300 АХМАДАД ЦАГААН САРЫН ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА

“Макс групп”-ийн PR менежер Г.Пэлжидмаа

-Цагаан сараар өрх бүр төвшин сайхан шинэлэх учиртай. Тиймээс “Макс групп” уг арга хэмжээнд 15 дахь жилдээ уламжлал болгон оролцож байна. Энэ хугацаанд 2000 гаруй ахмадыг баярлуулсан байдаг. Энэ жилийн хувьд 300 ахмадад Цагаан сарын хүнсний тусламж үзүүллээ.

            ХАРААГҮЙ ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ НЭН ЯДУУ АМЬДАРДАГ

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл

-Ахмадад хүндэтгэл үзүүлэх энэ арга хэмжээнд олон компани гараа сунгадаг. Хараагүй иргэдийн дунд судалгаа явуулахад ихэнх нь нэн ядуу амьдардаг. Тэдэнд тохирсон ажлын байр байдаггүй. Ихэнх нь халамжийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг. Эх орон даяар тэмдэглэдэг Цагаан сарын баярт зориулан хараагүй ахмад настан, нэн ядуу хараагүй иргэдэд гарын бэлэг өгсөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууддаа баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж