Ираны шигшээ хагас шигшээд

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Ираны шигшээ хагас шигшээд

Ираны шигшээ хагас шигшээд

Хөлбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дунд шөвгийн тоглолтууд явагдаж байна. Португал мэргэжилтэн К.Кейрушаар удирдуулсан Ираны шигшээ баг Итали мэргэжилтэн М.Липпигээр удирдуулсан Хятадын шигшээ багтай дунд шөвөгт тоглолоо. Тоглолт 3-0 харьцаатай Ираны шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтоос Ираны шигшээ баг Хятадаас нэг түвшин илүү гэдгээ харуулж, ДАШТ-д зүгээр ч нэг Португалын шигшээ багтай тэнцээгүй гэдгээ батлан харуулсан.

Ираны шигшээ багийн гоолууд Хятадын шигшээ багийн хамгаалалт маш хангалтгүй гэдгийг харуулсан. Өөрөөр хэлбэл,  Ираны довтлогч нарын ур чадвар Хятадын хамгаалагч нарыг ажилгүй болгож байсан. Ялангуяа Хятадын #2 болон #6 дугаарын хамгаалагч нарыг Ираны довтлогч нар бүрэн ажилгүй болгосон. Тус тоглолтын дараа Ираны шигшээ баг хагас шигшээ руу орсон бол Хятадын шигшээ баг дасгалжуулагч М.Липпиг ажлаас нь чөлөөлсөн үйл явдал болсон.

Нөгөө талд Японы шигшээ баг Вьетнамын шигшээ багтай тоглож 1-0 харьцаагаар ялалт байгуулж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Ираны шигшээ багтай Японы шигшээ баг тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж