Детокс усны гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Детокс усны гайхамшиг

Маш олон хүн өглөөг халуун кофегоор эхлүүлдэг. Энэ нь биеийг сэргээж, өдрийн турш цовоо байлгадаг ч гэлээ тийм ч эрүүл сонголт биш гэдгийг бид мэддэг. Харин сүүлийн үед хоолны дэглэм барьж, эрүүл хооллохыг хүссэн хүмүүс детокс ус ууж өглөөг эхлүүлдэг болоод байна. Энэхүү ногоон ус нь бие дэх хорт бодисыг гадагшлуулахаас гадна дотор эрхтнүүдийг сэргээж биеийг эрч хүчээр дүүргэдэг.

Мөн биеийн жингээ хасах гэж байгаа хүмүүс детокс ууснаар эрүүлээр галбиржих боломжтой юм. Учир нь детоксийн найрлагад орсон нарийн ногоо, жимснүүд бие дэх хорыг гадагшлуулж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг юм.

Бид танд өглөө, өдөр, орой уухад тохиромжтой 3 төрлийн детокс ус хийх аргачлалыг хүргэж байна.

#1 Өглөөний детокс

  • 6 ширхэг салатны байцаа
  • 10 ширхэг яншуй
  • Хагас лайм
  • 1 аяга хан боргоцой /лаазалсан байж болно/

Бүх орцоо холигчид хийж, 1 минут орчим холиод өглөөний унд бэлэн болно. Өглөө сэрээд энэхүү детоксийг уухад хамгийн тохиромжтой. Учир нь та үүнээс нэг аягыг уухад 100 ккал илчлэг авч чадна. Энэ нь биеийг тань сэргээж, өдрийн турш эрч хүчтэй байлгаж чадах хамгийн зохистой хэмжээ юм.

#2 Өдрийн детокс

  • 1 ширхэг ногоон алим
  • 2 ширхэг хальсалсан киви
  • 1 ширхэг лайм
  • 1 иш цоохор майлз
  • 1 цайны халбага зөгийн бал
  • Мөс /сонголтоор/

Бүх орцоо миксерт хийгээд 1 минут орчим холино. Энэхүү ундаа нь нийт 250 ккал илчлэгтэй тул өдрийн турш бие организмийг эрч хүчтэй байлгаж чадна. Мөн зөгийн балны чихэрлэг амт, кивины исгэлэн амт танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

#3 Оройны детокс

  • 1 аяга бууцайны навч
  • 1 иш цоохор майлз
  • Хагас өргөст хэмх
  • Хагас парсли

Орцуудаа бүгдийг нь холигчинд хийж миксердээд орой уухад хамгийн тохиромжтой. Учир нь энэхүү детокс ердөө 25 ккал илчлэг агуулсан тул таныг шөнийн турш таны биеийг тайван амруулж чадна.

Детокс нь амин хүчил уургаар баялаг, илчлэг багатай учраас биеийн жинг нэмэхгүйгээр биед шим тэжээл өгдөг. Детокс усыг бүтэн өдрийн турш ууж, биеэ эрүүлжүүлж болох ч удаан хугацааны турш уух нь тохиромжгүй юм. Учир нь хүний биед мах, сүүнээс авах шаардлагатай амин хүчлүүдийг детокс ус агуулдаггүй. Та өөрийн дуртай зүйлсээ дээрээс нь нэмж хийж болох бөгөөд ихэвчлэн хүмүүс чианы үр эсвэл самар, алмонд гэх мэтийг нэмж хэрэглэдэг.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж