“Bohemian Rhapsody” киноны найруулагч хүчингийн хэрэгт татагдав

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

“Bohemian Rhapsody” киноны найруулагч хүчингийн хэрэгт татагдав

“Bohemian Rhapsody” киноны найруулагч хүчингийн хэрэгт татагдав

Алтан бөмбөрцөг наадмын шагналт, Оскарын шагналд нэр дэвшиж буй “Bohemian Rhapsody” киноны найруулагч Брайн Сингерийг насанд хүрээгүй хөвгүүдийг бэлгийн дарамтад оруулж, хүчинддэг байсан тухай АНУ-ын нэгэн сонинд нийтлэгджээ.

“Atlantic” сонинд Брайн Сингерт 1997-1999 оны хооронд буюу насанд хүрээгүй байх үедээ хүчиндүүлсэн гэх дөрвөн хохирогч ярилцлага өгсөн нь өнгөрөгч Лхагва гаригт /2019.01.23/ нийтлэгдсэн байна. Ярилцлага өгсөн хүмүүсийн гурав нь нэрээ нууцалсан бол Виктор Валдовинос гэх хүн долдугаар ангийн сурагч байхдаа буюу 1998 онд “Apt Pupil” хэмээх Брайн Сингерийн найруулж байсан кинонд тоглох үеэрээ түүнд хүчиндүүлсэн тухайгаа ярьжээ.

#Metoo буюу хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс өөрийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэх хөдөлгөөн нь дэлхий даяар эрчимтэй өрнөж байгаа билээ. Ялангуяа АНУ-ын кино урлагийн салбарт бэлгийн хүчирхийлэл их байдаг тухай мэдээллүүд хэдэн жилийн өмнөөс гарах болсон.

Харин өдгөө 53 настай кино найруулагч Брайн Сингер болон түүний өмгөөлөгч эдгээр мэдээллийг няцаагаад, “Bohemian Rhapsody” кино ихээхэн амжилт олж байгаа явдалд атаархсан хүмүүсийн хийж буй увайгүй үйлдэл хэмээн тайлбарласан байна.

Английн алдарт “Queen” хамтлагийн тухай өгүүлсэн, тэдний хит дуу болох “Bohemian Rhapsody”-оор нэрлэгдсэн тус кино нь нээлтээ хийснээсээ хойш хэний ч төсөөлж байгаагүй их амжилтыг олж байгаа юм. Учир нь дуу хөгжмийн хамтлагийн тухай кинонууд “Bohemian Rhapsody” шиг нэр хүнд, ашиг орлого олж байгаа нь үгүй аж. Тус кино нь 2019 оны Оскарын шагналын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшиж байгаа.

Эх сурвалж: Time

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж