Киевийн шүүх Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг эх орноосоо урван тэрсэлсэн хэрэгт буруутган, 13 жилийн хорих ял оноосон байна. Шүүгч "Янукович Украин улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үзжээ. Шүүх хурлын дараа Виктор Януковичийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн байна.
Виктор Янукович нь 2010 оны хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг бөгөөд Европын тусламжтайгаар Украинд зохион байгуулагдсан гэгддэг иргэд, цагдаагийнхны хооронд өрнөсөн цуст мөргөлдөөнөөс хэдэн долоо хоногийн дараа буюу 2014 оны хоёрдугаар сард ОХУ-ын Ростов-на-Дон руу зугтжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Янукович Москвагаас зохион байгуулсан тусгай ажиллагааны үр дүнд Украинаас явсныг сүүлд баталсан билээ.
Украины парламент түүнийг 2014 оны хоёрдугаар сарын 22-нд огцруулсан. Януковичийн ял түүнийг баривчлагдсан цагаас эхлэн хэрэгжих аж. Украины Ерөнхийлөгч асан, эдүгээ 68 настай тэрбээр шүүх хуралд биечлэн оролцоогүй байна.
Москвагийн талыг баримтлагч Янукович 2013 оны сүүлээр Украиныг Европын Холбоонд нэгдэхэд шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалзсан нь иргэдийг босоход хүргэжээ. 2014 онд Киевийн Майданд болсон иргэд, цагдаагийн мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн амиа алдаж, тус улсын иргэд хариуцлага тооцохыг шаардаж байв.
Үүний дараа Москва-Киевийн харилцаа муудаж, 2014 онд Крымийн хойгийг ОХУ-ын цэрэг эзлэн авсан бол Украины дорнод хэсэгт салан тусгаарлагчдын дайн үргэлжилсээр байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас Донецк, Луганьск зэрэг мужуудад нийтдээ 10 мянга гаруй хүн амиа алджээ.
Эх сурвалж: The Teller Report
Малнуудад 2019-01-25 103.10.23.218
Өөрсдийгөө хичээ малнуудаа
Ю.ТИМОШЕНКО 2019-01-25 202.131.228.99
ene nohor uhchiheegui biluu?
Zochin 2019-01-25 103.57.93.53
Umhii orosuud yadarsan naiz nohod ah duu naraa deerelhehees oor yumgui guilgachin shde. Orosuud oorsdoo bolooh hujaa nariig harahaaraa erchuud ni doloochih shahaad dolignodog, huuhnuud ni sheesee saviruulaad altsaigaad hujaagiin door hevtdeg bolson bna lee kk.
Урвагчид хамгийн муу бүхэн 2019-01-25 103.10.21.39
Сэгсгэр ч гэсэн эх минь Сиймхий ч гэсэн гэр минь гэдэг биш бил үү.?
Урвагчид хамгийн муу бүхэн 2019-01-25 103.10.21.39
Сэгсгэр ч гэсэн эх минь Сиймхий ч гэсэн ээж минь гэдэг биш бил үү.?
ХЭХЭ 2019-01-25 64.119.17.10
ЭХ ОРНООСОО УРВААД ЗОГСОХГҮЙ ЭХ ОРНОО ТАЛЛАН ХУВААЖ ОРОСД ӨРГӨЛ БАРЬСАН АДГИЙН ШААР
цаазаар ав 2019-01-25 202.179.25.20
Харь орны утсан хүүхэлдэй болж, тэдний эрх ашгийг урдаа тавьсан хүнийг урвагч гэхгүй өөр хэнийг урвагч гэх билээ.
Ovgon 2019-01-25 103.57.93.243
umhii orosiin buunii nohoi uravsan hulgaid zaaziin yal ogoh yostoi.
өхаөх 2019-01-25 202.9.42.206
Урвагчийг харин ч хөнгөн яллажээ.
Зочин 2019-01-25 202.9.42.206
Урвагчийг харин ч хөнгөн яллажээ.
Зочин 2019-01-25 103.26.194.230
ukrain odoo jargaj baiga yu kkk
ХЭХЭ 2019-01-25 64.119.17.10
үмхий хулмас бузар амаа тат ТЭНЭГ ИВАНУУДЫН ЖАРГАЖ БАЙГАА НЬ ХААНА БАЙНА