Виктор Януковичид 13 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Виктор Януковичид 13 жилийн ял оноожээ

Виктор Януковичид 13 жилийн ял оноожээ

Киевийн шүүх Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг эх орноосоо урван тэрсэлсэн хэрэгт буруутган, 13 жилийн хорих ял оноосон байна. Шүүгч "Янукович Украин улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үзжээ. Шүүх хурлын дараа Виктор Януковичийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн байна.

Виктор Янукович нь 2010 оны хоёрдугаар сард Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг бөгөөд Европын тусламжтайгаар Украинд зохион байгуулагдсан гэгддэг иргэд, цагдаагийнхны хооронд өрнөсөн цуст мөргөлдөөнөөс хэдэн долоо хоногийн дараа буюу 2014 оны хоёрдугаар сард ОХУ-ын Ростов-на-Дон руу зугтжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Янукович Москвагаас зохион байгуулсан тусгай ажиллагааны үр дүнд Украинаас явсныг сүүлд баталсан билээ.

Украины парламент түүнийг 2014 оны хоёрдугаар сарын 22-нд огцруулсан. Януковичийн ял түүнийг баривчлагдсан цагаас эхлэн хэрэгжих аж. Украины Ерөнхийлөгч асан, эдүгээ 68 настай тэрбээр шүүх хуралд биечлэн оролцоогүй байна.

Москвагийн талыг баримтлагч Янукович 2013 оны сүүлээр Украиныг Европын Холбоонд нэгдэхэд шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалзсан нь иргэдийг босоход хүргэжээ. 2014 онд Киевийн Майданд болсон иргэд, цагдаагийн мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн амиа алдаж, тус улсын иргэд хариуцлага тооцохыг шаардаж байв.

Үүний дараа Москва-Киевийн харилцаа муудаж, 2014 онд Крымийн хойгийг ОХУ-ын цэрэг эзлэн авсан бол Украины дорнод хэсэгт салан тусгаарлагчдын дайн үргэлжилсээр байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас Донецк, Луганьск зэрэг мужуудад нийтдээ 10 мянга гаруй хүн амиа алджээ.

Эх сурвалж: The Teller Report

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж