Д.Даваасүрэн Канадад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Д.Даваасүрэн Канадад ажиллаж байна

Д.Даваасүрэн Канадад ажиллаж байна

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Канад Улсад ажиллаж байна. Тэрээр Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаштай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцож, Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг улам бүр өргөжүүлэх талаар ярилцав.

Уулзалтаар хоёр орны Дугуй ширээний 8 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хамтын ажиллагааны замын зураглалыг гаргах, харилцааны түвшинг ахиулах, Гадаад хэргийн яамд хооронд зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, олон талт болон бүс нутгийн түвшинд хамтран ажиллахаар тохиролцов. 2019 оны 6 дугаар сард зохион байгуулагдах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээнд канадын талыг урьсанд талархан хүлээж авав. Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг амжилттай хамтран тэмдэглэснийг Канадын тал онцолж, ярилцсан асуудлуудаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Д.Даваасүрэн Экспортыг дэмжих байгууллагын Ерөнхийлөгч Бэнва Дэнью болон тус байгууллагын бусад холбогдох удирдлагуудтай уулзаж тус байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсад оруулсан Канадын хөрөнгө оруулалтын байдал болон худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн түүнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарын захидлыг гардуулав.

Мөн тэрээр Канадын ГХЯ-ны яамны Гадаад худалдааны газрын Ерөнхий захирал Дуанэ МакМюллен, Зүүн Хойд Азийн газрын Ерөнхий захирал Сара Тэйлор нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар мэдээлэл солилцож, Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг өргөжүүлэх, Канадад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг байгуулах талаар ярилцав.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж