У.Хүрэлсүх Цагдаагийн удирдлагуудад үүрэг өглөө | News.MN

У.Хүрэлсүх Цагдаагийн удирдлагуудад үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх Цагдаагийн удирдлагуудад үүрэг өглөө

У.Хүрэлсүх Цагдаагийн удирдлагуудад үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нарт дараах үүргийг өглөө.

Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг бид мэднэ.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр ийм асуудлуудыг тусгайлан анхаарч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, туслахыг иргэд хүсэж байна.

Иймд Монгол Улсын иргэн амь насаа алдсан тохиолдол бүрийг нухацтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, шуурхай шийдвэрлэж, шалгах шаардлагатай. Нөгөө талаас иргэний хардах эрхийг хүндэтгэж, эргэлзээг нь тайлж, хуулийн хүрээнд олон нийтэд болон ар гэрийнхэнд нь үнэн зөвөөр мэдээлэх ёстой.

Та бүхнийг хуулийн дагуу шуурхай ажиллаж, олон нийтийн эргэлзээ төрүүлсэн хэргүүдийг дахин нягталж, хэргийн бодит үнэнийг тогтоож, үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг үүрэг болгож байна.

Хууль хүчний байгууллага зөвхөн хуулийн хүрээнд үнэнч, шударгаар ажиллах ёстойг дахин анхааруулья.

Эх сурвалж: www.zasag.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Shudraga 2019-01-25 122.201.25.154

hulgaich aluurchingaar duursen uls turchid bn aa !!! shudraga yos gej haana bnaa!!!

Avatar

Зочин 2019-01-25 103.212.117.241

Хууль зүй дотоод хэргийн сайд юу хийдэг хүн бэ Ерөнхий сайд шууд цагдаагийн дарга нарт үүрэг өгөөд байгаа байх юм ХЗДХ-ийн сайддаа үүрэг өгч хариуцлага хүлээлэгдэггүй юм уу эсвэл хамраалгүй юм уу

Avatar

иргэн 2019-01-25 103.10.22.211

Зөв. Ерөнхий сайдыг дэмжиж байна. Төрийг шудрага болгох хэрэгтэй. Тэр Номтойбаяр гэж гэмт хэрэгтэнг сайн шалгаад өг

Avatar

Зочин 2019-01-25 66.181.176.91

Ми.Энхболд 10 саяын шампанск задлахад байлцсан нөхөр ЦЕГ-ын дарга биз дээ.

Avatar

Иргэн 2019-01-25 202.170.80.25

Үгүй байхаа гэж найдий

Avatar

жанхуу ухна ми 3 огцор 2019-01-25 103.229.122.237

жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан онгироо сагсуу ойворгон маанаг дэслэгч ухна сайн дураараа огцрох болоогүй юу???

Avatar

Иргэн 2019-01-25 202.170.80.25

Зайлаарай , хөлсний бичээчээ

Avatar

жанхуу ухна ми 3 огцор 2019-01-25 66.181.176.251

202.170.80.25 мэтийн жанхуу, ухныг дэмжигчдийн ганц хэлдэг үг нь : х**, уль, а**а, үх, мал, п…, хөлсний б… мөн ухны хэлэх дуртай ш…а. Монгол улсын төрийн ордон дотор хараалын цээртэй үг хэлж байгаа тэр ухнадаа, хужааг хараасны төлөөсөнд Монголыг ШХАБ-д элсүүлэх нэрээр хужаад зарах гэж байгаа өмхий төвд жанхууд л наад үгээ хэл. Хүн доромжлохоос өөр чадвар чамд байгаа л гэж бодож байгаа бол миний бичсэнийг үгүйсгэх баримтаа л гаргаад ир. Хүн доромжлохыг бол тэнэг эргүү орк ч чадна!!!

Avatar

Цэцэгээ 2019-01-25 202.131.225.150

Estoi zub. Hujelsuh saidad bayrlalaa. Olon irged unen zub hariult huleej baina. Tsagdaagiin medeelliin alband buruu medeelel ugdugiig boliulah heregtei shuu gedgiig bas anhaaruulah heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж