УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
“Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн оруулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан журмын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Албан бичигт Улсын Их Хурлын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: www.parliament.mn
Холбоотой мэдээ