Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2019.01.25/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Их хурлаар шийдэгдэж, өнөөдрөөөс хэрэгжиж эхэлж байна.
Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Яаралтай горимоор хэлэлцэхийн тулд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, Захирамж гарах ёстой. Өнөөдөр 13.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдана.
Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс хойш чуулган хуралдах хамгийн наад талын бололцоотой өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригийн 29-ний өдөр байна. Энэ өдөр 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог, 10 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх боломжтой.
УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдана.
Хууль хэрэгжих хугацаа өнөөдөр эхэлж байгаа ч Дэгийн тухай хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Сэтгүүлийн эхийг дөрөв дэх өдөр хэвлэлтэд өгсөн, 28-ны даваа гаригт хэвлэгдэх юм байна. Тэгэхээр хуулийг хэрэглэх хугацаа 28-наас эхэлнэ гэсэн үг юм. Нөгөө талаар энэ асуудал энэ долоо хоногийн хуваарьт ороогүй, дөнгөж сая өргөн барьсан учраас шууд хэлэлцэх нь Дэгийн тухай хуулийг зөрчинө гэсэн үг.
Надад ажил албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй гэж бодож байна гэв.
Эх сурвалж: www.parliament.mn
Зочин 2019-01-25 202.9.42.88
Чадваргүй хүний атаархал юм даа
Зочин 2019-01-25 66.181.176.104
Хуулийн заалт баримталсан төдийгөөр, хий зайгүй ажилласан төдийгөөр ажиллах чадвараа үнэлж байгаа нь мухардал, туйлшралаас ангижирч улс орноо хөгжүүлэх шилдэг арга бусаа. М. Энхболдын санаачилсан хөгжлийн үзэл баримтлал, онолын асуудал гэж юу ч байхгүй байгаа нь тэрээр өнгөрсөн, одоо, ирээдүйгээ нэгтгэн харах чадваргүй жирийн нэг гүйцэтгэгч сэтгэхүйтэн байсныг гэрчилдэг.
,
Hair 2019-01-25 43.242.241.247
Naaduultaiga ingej hereldej bhaar gertee hariad saihan amaraa enhee min
Өөрийгөө шал өөр төрлийн 2019-01-25 66.181.178.21
Энэ М.Энхболд гэж насаараа, бүр хүүхэд байхаасаа хуучны дарга аавын татаасаарявж ирсэн амьтан өөрийгөө бүр шал өөр төрлийн хүн, жирийн иргэдээс мах цусаараа ялгаатай гэж боддог болчихсон, яаж ч жаалж байсан жирийн хүмүүс надад хүртлээ өдий гэж боддог болчихсон амьтныг сайн шалгавал маш их зүйл гарна. Газрын наймаа бол бүр зүгээр ил харагдаж буй зүйл нь.
Дорж 2019-01-25 202.21.106.138
Үүнийг огцруулж барах уу? Ганцхан хүнээр л даргаараа үлдэнэ шүү дээ. Санал хураалт нэг л явуулсан бол Вандан тас гээч болно доо.
Амартүвшин 2019-01-25 66.181.187.88
М.Энхболд хүчтэй улс төрч. Унагаах гэж янз бүрээр л үзэж байна. Эхлээд 40 гишүүн ажил хаялаа, намын Бага хурал нь шийдвэрээ гаргалаа, дараа нь жагслаа, эцэст нь Ерөнхийлөгч хуулийн төсөл оруулж ирлээ. Одоо баталлаа. М.ЭНХБОЛДЫГ ДЭМЖИНЭ. ДЭМЖСЭЭР Ч ИРСЭН. ДЭМЖИХ Ч БОЛНО.
Zochin 2019-01-25 66.181.160.118
Nuhudiin ni ajil amjihgui hesuu bgaa yum uu daa…
Зочин 2019-01-25 202.9.42.169
АЙМШГИЙН ЦАРАЙ АЛДСАН
Зочин 2019-01-25 202.126.89.236
Одоо зайлаач дээ тэгээд. Одоо л болж та нар хуулиа мөрддөг болж дээ
123 2019-01-25 202.170.80.25
Тэвчээртэй хүлээгээл байгаа шүү!!!
зочин 2019-01-25 203.91.118.247
Дуугүй явж үз,,,,
мш 2019-01-25 183.177.98.52
яваач дээ тэгээд буугаач огцооч дээ
Зочин 2019-01-25 66.181.176.91
Монголын төр гэмт хэрэгтнүүдийн оромж болжээ. Гар хөлийнх нь жараахайнууд, бууны ноход нь хоригдсон болж нийгэмд харагдаад бүх хэрэг нь замхарч байгааг Монгол түмэн нухацтайгаар харж ажигласаар л байгаа. Үнэндээ АТГ гэдэг газар байгуулагдсанаасаа хойш нэг ч дорвитой томоохон хэргийн учрыг олсонгүй. Шувт том улстөрчдийн зангаагаар хөдөлж ард түмнийг мэхэлсээр өнөөдөртэй золгож байна. Монголын Төр хуультайгаа илжирч, Монголчууд хулгайч луйварчдаа толгойдоо залж Төрөө бузарлаж байгаа нь шившиг