Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Ирц хангалтгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагт зарласан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс хуралдааныг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байна. Байгаа гишүүд нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд сууж буй тул УИХ-ын хурлын дарга Д.Дэмбэрэл  Х.Тэмүүжин гишүүний хамтаар чуулганы танхимдаа бусдыгаа хүлээн, чилийтэл суусаар багагүй цагийг барав. Уг нь УИХ-ын Тамгын газраас гаргасан өнөөдрийн 10.00 цагийн ирцийн мэдээгээр 76 гишүүнээс 63 нь ажилдаа ирсэн гэсэн ч эрхэм гишүүд бүртгүүлчихээд буцаад явчихсан уу, эсвэл ажилдаа ирээгүй байж, ирсэн гээд бүртгүүлчихсэн үү, хараахан дээр дурдсан тооноос цөөн гишүүн ажлаа хийж байна.

Г.Дарь    
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж