Автобусны хөдөлгүүрийн  хэсэг шатсанаас гал гарсныг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Автобусны хөдөлгүүрийн  хэсэг шатсанаас гал гарсныг тогтоожээ

“Орбит-Тахилт" чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобус өчигдөр /2019.01.24/  өглөө 06.30 цагт шатсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ талаар Нийслэлийн  онцгой байдлын газраас лавлахад “Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатсанаас гал гарсан болохыг тогтоосон" гэв. Уг автобус нь “Тэнүүн-Огоо” компанийн  “Аэросити-540” загварынх байсан юм. Урьдчилсан байдлаар галын шалтгаан нөхцөлийг техникийн бүрэн бус байдлаас үүдэлтэй гэж дүгнэж байсан билээ. Гал гарах үед жолоочоос өөр хүн байгаагүй бөгөөд 07.00 цагийн үед  Тахилтын эцсээс зорчигчдоо авахаар явж байсан байна.

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Улаанхуаран” чиглэлийн том оврын “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус 14.50 цагийн орчимд шатсан юм. Азаар хүний амь нас эрсдээгүй. Авто баазууд өглөө бүр хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс автобусны  тормоз, гэрэл дохио, өнгө үзэмжийг шалгадаг боловч далд цахилгааны талыг шалгах боломжгүй байдаг гэх тайлбарыг өгч буй.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж