Венесуэл АНУ дахь ЭСЯ, Консулын газруудаа хаана | News.MN

Венесуэл АНУ дахь ЭСЯ, Консулын газруудаа хаана

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Венесуэл АНУ дахь ЭСЯ, Консулын газруудаа хаана

Венесуэл АНУ дахь ЭСЯ, Консулын газруудаа хаана

Венесуэл улс АНУ дахь Элчин сайдын яам болон бүх консулын газраа хаахаар болсон талаар пүрэв гаригт тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Мөн тэрбээр АНУ-ын тал Венесуэлийн сөрөг хүчний удирдагчийг тус улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсний дараах өдөр АНУ-тай тогтоосон дипломат харилцаагаа цуцалж буйгаа мэдэгдсэн байна.

Мадуро Өмнөд Америкийн улс төрийн хямралыг шийдэх зорилгоор Венесуэлийн засгийн газар болон сөрөг хүчний асуудлаар Мексик, Уругвай улсуудтай яриа хэлэлцээр хийхийг зөвшөөрчээ.

Венеусэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө тус улсын Ерөнхийлөгч хэмээн мэдэгдэж, ард түмнээ боолчилж буй Николас Мадурод хариуцлага тооцохыг иргэдээсээ хүсч буй юм. Харин Мадуро Хуан Гуайдог төрийн эргэлт хийхийг санаархаж, уг хууль бус ажиллагааг АНУ-ын Засаг захиргаа санхүүжүүлж байна хэмээн мэдэгдэж, АНУ-ын Элчин сайдыг 72 цагийн дотор газар нутгийг нь чөлөөлөхийг шаарджээ.

Трамп Венеусэлээс Элчин сайдаа эргүүлэн татах сонирхолгүйгээ илэрхийлснээс болж хоёр улс зөрчилдсөн. Трампын дээрх хүсэлтийг үл тоон Венеусэлийн нийслэл Каракас хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яам хаалгаа барьсан мэдээлэл байгаа юм. Вашингтон “Элчин сайдын яамны цахим хуудаст буй утасны дугаар холбогдох боломжгүй байгаа ба ямар нэгэн холбоо тогтоож чадахгүй байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-01-25 202.179.25.20

ПУТИН СҮҮЛИЙН 15Н ЖИЛД ВЕНЕСУЭЛД 17 ТЭРБУМ ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ГЭЭД БИЧЭЭД БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж