Монголын Морин спорт уяачдын холбоог “Айзам”-ын Ц.Батсайхан удирдахаар болжээ. Тус холбооны VII их хурал өчигдөр /2019.01.24/ болж, тэргүүнээ сонгосон байна. Хуралд 670 төлөөлөгч ирж, 88 хувийн ирцтэй болжээ.
Жилийн өмнө Монголын Морин спорт уяачдын холбооноос санаачлан өвлийн уралдаан зохион байгуулж, энэ үеэр унаач хүүхэд бэртэж гэмтсэнээр тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын дарга М.Энхболд саналаараа чөлөөлөгдсөн юм.
Үүнээс хойш тус холбоог дэд ерөнхийлөгч, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан П.Сэргэлэн удирдаж ирсэн.
“Айзам” хамтлагийн дуучин Ц.Батсайхан нь Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул бөгөөд Монгол Улсын тод манлай уяач цолыг хүртсэн нэгэн юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ