УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарын таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх хуулийн төслийг дөнгөж сая /2019.01.25/ өргөн мэдүүллээ. Дээрх хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулж таван гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжиж, 39 гишүүн гарын үсэг зурсан байна. Тэднээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа орон нутагт томилолттой байгаа учраас гарын үсэг зурахаа илэрхийлсэн ч өөрийн биеэр үдээс хойш ирж албан бичгээр хүсэлтээ өгнө гэдгээ илэрхийлжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-УИХ-ын даргад энэ тогтоолын төслийг яаралтай дэгээр хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт өгсөн ч ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулна гэсэн учраас бид чуулганы хуралдаанд горимын санал гаргана. Хэрэв дэмжихгүй бол бид чуулганы хуралдааныг бойкотолно гэлээ.

Сануулахад, УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулдаг байх хуулийн төслийг баталсан. Хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж