Резидент эмч нартай уулзалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Резидент эмч нартай уулзалт зохион байгууллаа

Резидент эмч нартай уулзалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн яамнаас “Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын төслийг шинээр боловсруулж байгаатай холбогдуулан тус яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төвд суралцаж байгаа резидент эмч нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн зэрэг 16 байгууллагад үндсэн мэргэшлийн сургалтад суралцацж байгаа 1-3  дугаар дамжааны 200 гаруй резидент эмч оролцов.

Уулзалтад тус яамны Төрийн захиргааны захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Т.Учрал, мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, П.Эрхэмбаяр нар оролцож, резидент эмч нартай үндсэн мэргэшлийн сургалтын үйл ажиллагаа, явцын талаар санал солилцож, журмын төсөлд хэрхэн тусгах талаар хэлэлцлээ. Тухайлбал:

Сургалт эрхлэх байгууллагын сургалтын албаны үйл ажиллагаа

Суралцагчийн дэвтэр, гарын авлагын ашиглалт

Ажлын цагийн зохицуулалт

Нийгмийн хамгааллын асуудал /хоол, ажлын хувцас, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг гэх мэт/

Резидентийн өргөдөл санал, хүсэлт, гомдлыг хүлээн авчшийдвэрлэдэг байдал

Сургалтын орчин /анги танхим, сургалтын тоног төхөөрөмж, суралцагчийн хувцас солих болон амрах өрөө гэх мэт/

Суралцагчийн үнэлгээний асуудлаар харилцан санал солилцов.

Резидент эмч нартай хийсэн энэ удаагийн уулзалт, сургалт эрхлэх байгууллагын сургалтын албаны дарга, арга зүйч нар, эмнэл зүйн сургагч багш нартай 2019 оны 1 дүгээр сарын 08, 14-ний өдрүүдэд хийсэн 2 удаагийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг судалж, “Резидент эмчийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын төслийг шинэчлэн боловсруулах бөгөөд журмын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2019 оны 2 дугаар сард дахин зохион байгуулна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж