Удирдлагын манлайллыг дээшлүүлэх, байгууллагын стратегийн төлөвлөлт болон богино хугацааны төлөвлөлт хийх онол арга зүйн дадал эзэмшүүлэх зорилготой "Удирдах ажилтны манлайлал" сэдэвт сургалтыг өнөөдөр Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд зохион байгууллаа.
Сургалтыг Татварын ерөнхий газрын ТЗУГ-ын Татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэг удирдаж, Удирдлагын академийн ахлах багш, доктор М.Баянмөнх “Удирдах ажилтны манлайлал”, багш, доктор Т.Түмэнцогтоо “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт, төлөвлөлт хийх арга зүй” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Сургалтад Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж болон харьяа нэгжийн дарга, ТУАБ нар хамрагдсан юм.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ