Венесуэль: Хоёр Ерөнхийлөгч, Хоёр Засгийн газар | News.MN

Венесуэль: Хоёр Ерөнхийлөгч, Хоёр Засгийн газар

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Венесуэль: Хоёр Ерөнхийлөгч, Хоёр Засгийн газар

Венесуэль: Хоёр Ерөнхийлөгч, Хоёр Засгийн газар

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ:

  • Ерөнхийлөгч Н.Мадурогийн эсрэг Венесуэлийн сөрөг хүчнийхний уриалсан жагсаалд ард түмэн нь нэгдэж, улс орон даяараа тэмцэл, хөдөлгөөн өрнүүлж байна
  • Хууль тогтоох дээд байгууллагынх нь дарга Хуан Гуайно өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан
  • Жагсаал цуглааныг Н.Мадуро болон түүний Засгийн газар хүч хэрэглэн тараахыг оролдож байна
  • Хэрвээ Н.Мадурог зэвсэгт хүчнийг ашиглан, ард түмнийхээ тэмцлийг цус асгаруулан дарвал АНУ тус улсад нэвтрэн орохоо мэдэгдсэн

ЖАГСААЛ, ТЭМЦЭЛ

Сөрөг хүчнийхэн олонх байдаг Венесуэлийн Үндэсний ассамблей ард түмнээ уриалан, улс орноо удирдах хугацаандаа дампуурлын ирмэг дээр аваачаад  зогсохгүй хууль бусаар бүрэн эрхийн хугацаагаа дахин эхлүүлсэн Н.Мадурогийн эсрэг бүх нийтийн жагсаал цуглааныг Мягмар гаригийн оройноос /2019.01.22/ эхлэн зохион байгуулж байна.

Энэ удаагийн жагсаалын онцлог бол Венесуэлийн сөрөг хүчнүүд Н.Мадурогийн эсрэг нэгдэж байгаа явдал юм. Жагсаал нь орон даяар өрнөж байгаа бөгөөд нийт хэдэн хүн оролцож байгаа нь тодорхойгүй байна. Гадаадын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар нийслэл Каракаст 20 мянга орчим хүн цугласан бол нийт улс орон даяар 100 мянга гаруй хүн жагсаж байгаа аж. Жагсаал нь нийслэл Каракас хотоос гадна Амасонас, Баринас, Боливар, Португеса, Тачира мужуудад өрнөж байгаа юм.

Тус улсад хамгийн сүүлд 2017 оны зун ийм өргөн хүрээтэй жагсаал болж,  олон сар үргэлжилсний эцэст хүч хэрэглэн дарснаар олон мянган хүнийг шоронд хорьж, 120 орчим хүн амиа алдаж байв.

Энэ удаагийн жагсаалын үеэр ч бас 200 орчим хүнийг баривчилж хориод байгаа бөгөөд өчигдрийн /2019.01.24/ байдлаар 14 хүн нас баржээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ

Нийслэл Каракас хотын төвд олон мянган хүн оролцсон жагсаал цуглааны үеэр Лхагва гаригт /2019.01.23/ Венесуэлийн Үндэсний ассамблейн удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан. Тэрбээр дахин шударга сонгууль явуулж, шинэ Ерөнхийлөгчийг сонгох хүртэл Ерөнхийлөгч байх төдийгүй юун түрүүнд Венесуэлийг эмх цэгцэд оруулж, эрх баригчдын авсан авилгын мөнгийг ард түмэнд эргүүлэн өгөх зорилготой шилжилтийн Засгийн газар байгуулж байгаагаа мэдэгджээ.

Венесуэлийн Үндэсний ассамблей нь хуулийн дагуу тийм ч их хүч, эрх мэдэлгүй, Н.Мадурогийн бүрэн эрхийг хязгаарлах хуулийн зохицуулалтгүй байгаа юм. Түүгээр ч барахгүй Венесуэлийн эрх баригч Социалист нам болон Дээд шүүх нь Н.Мадурогийн гар, хөл болжээ.

Өдгөө 35 настай,  инженер мэргэжилтэй Х.Гуайдо нь энэ сард Үндэсний ассамблейн тэргүүлэгчээр сонгогдсон даруйдаа Н.Мадурог шүүмжилж, улс орныг аалзны тор шиг хэрсэн авилгын сүлжээний тухай ярьж эхэлжээ. Тэрбээр оюутан байхдаа Венесуэлийн өмнөх удирдагч Уго Чавосын эсрэг жагсаал хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж байсан гэдэг.

ХҮЧ ХЭРЭГЛЭН ЖАГСААЛЫГ ДАРАХ УУ?

Тус улсад ийнхүү хоёр Ерөнхийлөгч, хоёр Засгийн газар бий болоод байгаа боловч хүчний харьцаа нь харилцан адилгүй байгаа юм. Учир нь Засгийн газар, төрийн байгууллагууд болон орон нутгийн удирдлагууд, тэр дундаа Зэвсэгт хүчний удирдлагууд Н.Мадурогийн талд байгаагаа илэрхийлжээ. Харин Х.Гуайногийн талд жагсагчид болон сөрөг хүчний намууд л зогсож байна.

Х.Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлахдаа Зэвсэгт хүчнийг ард түмнийхээ талд зогсохыг уриалж, Н.Мадурогийн заавраар ард түмнийхээ эсрэг аливаа хүчирхийлэл үйлдэхгүй байхыг уриалсан. Гэвч Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Падрино тэргүүтэй цэрэг хүчний байгууллагын удирдлагууд өчигдөр Үндэсний телевизээр мэдэгдэл хийх үедээ Х.Гуайдог дэмжихгүй бөгөөд цорын ганц хууль ёсны Засгийн газрынхаа талд зогсоно, мөн улс оронд эмх замбараагүй байдал нүүрлэж, иргэний дайны хөлд автахаас бүх чадлаараа сэргийлнэ гэдгээ илэрхийллээ.

Н.Мадурогийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн чухал албан тушаалуудын ихэнхэд нь цэрэг хүчний байгууллагын хүмүүс томилогдсон байдаг. Мөн тэрбээр цэрэг, цагдаа, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ үе үе магтан сайшааж, шагнал гардуулан, цалингийн хэмжээг нь нэмсээр ирсэн.

Жагсаал цуглаан Мягмар гаригт эхэлснээс хойш нийт 218 хүнийг баривчлан саатуулсан байна. Энэ нь жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэнээс үүдэлтэй бөгөөд өчигдрийн байдлаар цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэж, резинэн сумаар буудсан байна.

ОЛОН УЛСЫН БАЙР СУУРЬ

Хуан Гуайдогоор тэргүүлүүлсэн Венесуэлийн ардчилсан хүчнийг АНУ, Канад, Европын холбоо болон Латин Америкийн хэд хэдэн орнууд хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин Мексик, Боливи, Куба, Турк, Хятад, Сири зэрэг улс Н.Мадурог дэмжиж байна.

ОХУ: Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ АНУ тэргүүтэй дэлхийн бусад улс орнуудыг Х.Гуайдог хүлээн зөвшөөрч, Венесуэлийн дотоод асуудалд оролцохгүй байхыг уриалжээ. ОХУ нь Венесуэлийн цөөн холбоотнуудын нэг бөгөөд тус хоёр улс Батлан хамгаалах салбарт нягт хамтын ажиллагаатай. Мөн ОХУ Венесуэлийн газрын тосны салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн. В.Путин өчигдөр Н.Мадуротой утсаар ярьж, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлснийг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

АНУ: Х.Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан даруйд АНУ түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний санаачилгыг дэмжих үүднээс 20 сая ам.долларын санхүүгийн туслалцааг санал болгосон байна. Түүнчлэн Н.Мадурог ард түмнийхээ эсрэг Зэвсэгт хүчнийг хөдөлгөж, цус урсгавал цэрэг оруулж болно гэдгээ АНУ мэдэгдсэн. Тиймдээ ч Н.Мадуроулс оронд нь болж буй жагсаалын ард АНУ-ыг байгаа хэмээн хардах болсон аж.

Тэрбээр АНУ-ыг Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж үзэн, дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдээд, дипломатуудыг нь 72 цагийн дотор Венесуэлээс явахыг шаардсан. Түүнчлэн Вашингтон дахь Элчин сайдын яам болон Флорида, Техас дахь Консулын газруудаа маргааш гэхэд хаана гэдгээ мэдэгдсэн.

АНУ цэрэг оруулах асуудлын тухайд, шинжээчдийн үзэж байгаагаар Д.Трамп гадаад улс оронд цэрэг байрлуулах асуудал дээр тийм ч таатай ханддаггүй бөгөөд эрсдэл хүлээх дургүй хүн. Тиймдээ ч Сириэс ихэнх цэргүүдээ, Афганистанаас тал цэргүүдээ татахаар болсон. Венесуэл руу ч бас тийм амар цэрэг оруулахгүй байх хэмээн тэд үзэж байгаа юм. Түүнээс гадна эмх замбараагүй байдал газар авч, Н.Мадуро ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэхдээ тулбал юуны өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж, шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг хэмээн ВВС-д бичжээ. Дашрамд дурдахад маргааш өглөө АНУ-ын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Венесуэлийн асуудлаар хуралдахаар болсон.

ЖАГСААЛ ТЭМЦЭЛ ХҮЧЭЭ АВАХ БОЛСОН ШАЛТГААН

Өмнөд Америкт оршдог Венесуэл улсад улс төр, эдийн засгийн гүн хямрал нүүрлээд байгаагаар барахгүй одоогийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн эзэрхийлэлд ороод байгаа юм. Тус улсад хоол хүнс болон эм тарианы хомсдол бий болсноос сүүлийн хэдхэн жилд гурван сая орчим хүн эх орноо орхин дүрвэжээ.

Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавес бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол салбаруудыг төрийн өмчид авч, Төв банкны бие даасан байдлыг устгасан нь одоогийн хямралын гол шалтгаан хэмээн санхүүгийн шинжээчид үзжээ. Уго Чавесын бодлогыг үргэлжлүүлэхээр гарч ирсэн, түүний хувийн жолооч байсан Николас Мадуро эдийн засгийг улам дордуулав. Өдгөө Венесуэлийн жилийн инфляц нэг сая хувь давсан нь нэг ам.долларыг нэг сая боливараар худалдаж авах хэмжээнд хүрсэн гэсэн үг юм.

Эх сурвалж: CNN, New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-25 122.201.31.46

Америкд таалагдаагvй улс орныг яаж самардагийг харж байна уу?! Ингээд л хоер хувааж хаячихаад б** сум егеед алалцуулаад эхэлдэг байхгvй юу!! Одоо энэ орныг яг Сири, Ирак, Ливи шиг болгох нь ээ!! Манай АН-г яг ингэж ашиглах гээд бэлтгээд сургаад херенгежvvлээд байгаа юм!! Одоо 2020 оны сонгуулийн емне АН-н баахан дарга нар АНУ явж vvрэг даалгавараа аваад ирэхээр манай улс бvрмесен тарах байхдаа!! Яана даа!!

Avatar

Эх сурвалж 2019-01-25 103.57.92.242

Оросын 400 орчим хөлсний цэрэг Венесуэльд ажиллагаа явуулж байгаа гэнэ. Оросын хөлсний цэргүүд Сири, Украин болон Африкийн орнуудад ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл өмнө нь гарч байв.
https://www.reuters.com/article/us-venezuela-politics-russia-exclusive-idUSKCN1PJ22M

Avatar

Эх сурвалж 2019-01-25 103.57.92.242

Оросын 400 орчим хөлсний цэрэг Венесуэльд ажиллагаа явуулж байгаа гэнэ. Оросын хөлсний цэргүүд Сири, Украин болон Африкийн орнуудад ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл өмнө нь гарч байв.
https://www.reuters.com/article/us-venezuela-politics-russia-exclusive-idUSKCN1PJ22M

Avatar

Монголын иргэн 2019-01-25 103.57.92.242

Уго Чавесийн охин 4 тэрбум $ болох нь илэрсэн.
Фидель Кастро-н ач үнэтэй яхттай, үнэтэй машин унаж дэлхийгээр хэсэж буй зургуудаа Куба-д хориотой инстаграм-д тавьж хэрэгцээ гэж юу байдгийг мэдэхгүй амьдарч байна.
Социализм – ард иргэдээ дээрэмдэх хамгийн үр ашигтай арга! https://www.zerohedge.com/news/2019-01-08/viva-la-revolution-fidel-castros-grandson-flaunts-wealth-instagram

Avatar

Монгол иргэн 2019-01-25 103.57.92.242

Уго чавесийн охин 4.2$ тэрбум хөрөнгөтэй европд амьдардаг нь илэрч!!! http://www.rosbalt.ru/main/2015/08/11/1428375.html

Avatar

Зочин 2019-01-25 58.230.1.35

Гипер инпляц болоод эдийн засаг нь дампуурсан байдаг. Гэтэл жагсагчид дунд гүзээтэй цатгалан жагсагч ямар олон байна аа хаха. Мадурогийн засгийн газар муу ажилласан нь ч үнэн л дээ, гэхдээ гадны даалгавраар жагсаж байгаа нөхдүүд үнэмшилтэй харагдаж, жаахан дүрдээ ормоор юм аа хаха.

Avatar

Ovgon 2019-01-25 103.57.93.243

umhii orosiig dagaj socializm yarij gadaadiin horongo oruulagch naraa hooj ovchignovol iim yum boldog gedgiig haruulj bna da. Ene venezueliin hiamral bol unendee fashist orosiin gai gamshig mon.

Avatar

Зочин 2019-01-25 103.57.93.243

umhii fashist orosiig h**** ideg

Avatar

АНУ-ыг х****л идэг 2019-01-25 27.123.213.62

Венесуэл асар их газрын тосны нөөцтэй. Дэлхийд газрын тосны нөөцөөр нилээд дээгүүр жагсдаг. Америкын олигархи, масоны бүлэглэл хаяанд нь шахуу байгаа энэ их баялагыг үнэгүй зөөж хэрэглэх гэхээр Социалист чиг баримжаатай Венесуэлийн засаг захиргаа чөдөр тушаа болоод байгаа болохоор эхлээд эдийн засгийн аргаар боомилох, ард түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэх, араас нь энхийг сахиулах нэрээр зэвсэгт хүчнээ Венесуэл гэсэн тусгаар улсад оруулж баялагыг нь үнэгүй хүртэх санаархал үнэртэж байна.

Avatar

Зочин 2019-01-25 103.57.93.243

Shaahaad bai uheree

Avatar

зочин 2019-01-25 202.9.42.201

Энэ Оросууд энд тэндхийн дарангуйлагч болгоныг л дэмжиж байдаг яацан сонин улс вэ ? . Гитлерийг хүртэл дэмжиж байгаад яалаа ? ..

Avatar

Зочин 2019-01-25 202.131.242.254

Энэ Орос улс ер нь бишээ. Дандаа ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөний эсрэг талд, дарангуйлагч нарын талд байх юм.

Avatar

Зочин 2019-01-25 202.179.24.133

Монгол бол 2 хон жилийн дотор венесуэлээс аймаар ядуурна шуу тэр уед хэдуулээ шодорго хурандааг агуу эх орончтой нь холийг нь нь гозойлгоноо

Avatar

Зочин 2019-01-25 223.104.30.125

Одоогоор бараг 76 ерөнхийлөгч, бас 76 ерөнхий сайдтай болчихоод байгаа манай улсыг бодвол харин ч гайгүй 2 хоёр ерөнхий сайд, ерөнхийлөгчтэй юм байна.

Avatar

Зочин 2019-01-25 43.228.131.206

Хүн хэлэлтгүй, манайхч удахгүй венесуэлийн араас орно доо, энэ байгаа янзаараа бол. харин биднийг бол хэнч дэмжихгүй байхоо, 2 хөрш маань хэрхэн тэнцүү хувааж авахаал тохирох байх

Avatar

Зочин 2019-01-25 64.119.17.149

Ene zagaschin tsarait madura gegch

Avatar

зочин 2019-01-25 66.181.168.199

Орос Венесуэлийг хөгжөөсэй гэж хүсэхгүй байгаа юмуу. Хөршөө хөгжүүлэх дургүй улс гэсэн. Монголд хийгдэх томоохон төслүүдийг элдэв янзаар гацаадаг нь багадаад одоо хаа хол далайн чанадын орнуудад гай болохнуу. Сачий нь хүрэхгүй биз. 30-аад оны Герман шиг ганц талх авах гэж усны тэргээр мөнгө ачиж явдаг шиг байлгаад байх сонирхол байна уу. Ард иргэд нь аргаа бараад тэмцэж байгаа байлгүй.

Avatar

Зочин 2019-01-25 202.179.24.118

Оросууд зүгээр хараад суухгүй л болов уу. Учир нь Гакпром, Госнефть олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж ажлаа эхлүүлсэн байгаа. Ер нь Путин нилээн хэдэн тэрбумаа зүгээр хаягүй л болов уу.

Avatar

Зочин 2019-01-25 202.131.245.243

Шударга бус сонгуулийн дүнд ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Х.Баттулгыг хууль бус ерөнхийлөгч гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчөөр М.Энхболдыг хүлээн зөвшөөрч байна. Гэвэл яах вэ? ккккккккккккк

Avatar

Зочин 2019-01-25 202.131.245.243

Шударга бус сонгуулийн дүнд ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Д.Трампыг хууль бус ерөнхийлөгч гэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгчөөр Х.Клинтоныг хүлээн зөвшөөрч байна.

Гэвэл яах вэ? ккккккккккккк

Avatar

Зочин 2019-01-25 202.131.245.243

Эмх замбараагүй байдлыг АНУсын ЭСЯ-наас удирдан зохион байгуулж байгаа нь тодорхой боллоо. Майк Помпеогийн мэдэгдлээр батлагдлаа.

Avatar

Монголын иргэн 2019-01-25 103.57.92.242

Уго Чавесийн охин 4 тэрбум $ болох нь илэрсэн.
Фидель Кастро-н ач үнэтэй яхттай, үнэтэй машин унаж дэлхийгээр хэсэж буй зургуудаа Куба-д хориотой инстаграм-д тавьж хэрэгцээ гэж юу байдгийг мэдэхгүй амьдарч байна.
Социализм – ард иргэдээ дээрэмдэх хамгийн үр ашигтай арга!
https://www.zerohedge.com/news/2019-01-08/viva-la-revolution-fidel-castros-grandson-flaunts-wealth-instagram

Avatar

Зочин 2019-01-25 202.131.250.130

Хэн нь хэн ба гэдэг л харагдаж байна аа. Орос хятад зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж