Монголын Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд Лхагва гаригт /2019.01.23/ уулзаж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Уг хурлаас гарсан ажлын хэсэг өчигдөр хуралдаж, “Их Эе” хурлыг хоёрдугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар болсон байна. Мөн Бөхийн өргөөг өнөөдөр нээхээр болж, үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон тухай мэдээллийг өчигдөр олон нийтэд өглөө. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.
2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр МҮБХ-ны гадна УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд, залуучууд нийлэн багагүй үймээн гаргасан. Улмаар өргөөний хаалгыг эвдэлж, орсноос болж цагдаагийн хамгаалалатад авахаар болсон юм. Холбооны асуудлаар талууд маргаантай хэвээр байгаа ч оны өмнө Бөхийн өргөөг нээх талаар дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар тохиролцож, нээхээр болж байсан. Тэгвэл энэ асуудал хойшлогдсон ч өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой болжээ.
Холбоотой мэдээ