Хятад улс Майкрософтын хайлтын системийг хориглолоо | News.MN

Хятад улс Майкрософтын хайлтын системийг хориглолоо

Хятад улс Майкрософтын хайлтын системийг хориглолоо

Хятад улс Майкрософтын хайлтын системийг хориглолоо

БНХАУ-д ашиглаж болдог цорын ганц гаднын хайлтын систем нь АНУ-ын Майкрософт компанийн “Bing” хайлтын систем байсан юм. Майкрософт компани Хятад улсаас “Bing” рүү нэвтрэх боломжгүй болсон тухай өчигдөр /2019.01.23/ мэдэгджээ. Хятадын Кибер аюулгүй байдлын газраас 733 вэбсайт, 9,382 аппликэйшнийг хаахаар боллоо гэж мэдэгдсэний дараа “Bing” хайлтын систем ажиллахаа больсон байна.

Энэ бүхэн тус улсын одоогийн удирдагч Ши Жиньпин төрийн эрхэнд гарснаас хойш цахим аюулгүй байдлыг бодлогыг чангатгаж байгаатай холбоотой гэж хэвлэлүүд бичиж байна.

Хятад улс ийнхүү Майкрософт компанийн хоёр том үйлчилгээг хоёр жил хүрэхгүй хугацаанд үйлчилгээнээс хаслаа. Учир нь 2017 оны арваннэгдүгээр сард тус компанийн бүтээгдэхүүн болох “Skype” аппликэйшнийг хасаж байсан юм.

Мөн Хятад улс 2010 оноос “Google” хайлтын системийг ашиглахаа больсон билээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай өнгөрсөнарванхоёрдугаар  сард Хятадын зах зээлд хайлтын системээ дахин нэвтрүүлэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн.

Эх сурвалж:CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-24 75.80.146.95

Skype zugeer ajillaj bsn daa

Avatar

Ooo 2019-01-24 202.126.89.63

Hujaaa

Avatar

Зочин 2019-01-24 64.119.27.45

чадаж байгаа юманд арга алга даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж