З.Энхболд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв”-ийн нээлтийн ёслолд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

З.Энхболд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв”-ийн нээлтийн ёслолд оролцлоо

З.Энхболд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв”-ийн нээлтийн ёслолд оролцлоо

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төсөл дуусч, хөгжлийн төвийн барилгыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр болж өндөрлөв.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, Монгол Улсад хүлээлгэн өгч буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин угтан мэндчилж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын шийдэл, суурилуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэргийг танилцуулав.

Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж байгаа тусламжийн ажлуудын хамгийн том хүмүүнлэгийн төсөлд тооцогдож байгаа юм байна.

Мөн 20 мянган метр квадрат газарт 14990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдэх юм байна.

Ингэснээр өдөрт 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой болох аж. Мөн тус төвд хөдөө ороу нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх, нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай тохирох эргийн туслах хэрэгсэл буюу протез, ортопед зэргийг хийлгэн авч үйлчлүүлэх юм байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТАЛААРХ ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦСАНЫ ДАРАА НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ИРСЭН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАНДАЖ:

“Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энд хүрэлцэн ирсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, түүний өмнөх сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Ундраа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон энэхүү барилгын ажилд оролцсон бүх хүнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэхүү “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв”-ийг ашиглалтад оруулан хүлээлгэн өгч  байгаа төслийн нийт бүрэлдэхүүнд илэрхийлж байна.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн (нийт хүн амын 3.3 хувь) байгаагийн 11.5 мянга нь 0-5 насны хүүхдүүд байна. Ихэнх нь олдмол буюу  осол, гэмтлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон тоо байдаг байна.

Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв байгуулах санаачилга гарч, хоёр УИХ, хоёр Засгийн газар, хоёр яам  дамжин өнөөдөр нээлтээ хийж байна.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээлтийг хийж Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд том боломж нээж өгч байгаад төсөлд оролцсон хүн бүрд талархал илэрхийлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг илэрхийлэл нь энэ төсөл юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр тус төслийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж, барилгын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, хугацаанд нь хүлээлгэж өгөх, тус төвд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг авах, бусдын нэгэн адил амьдрах тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхээ эдлэх явдлыг хангах, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн хамрагдах, оролцохыг дэмжих, соёл урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд тус төв онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна” гээд энэ төвийн үйл ажиллагааг авч явах 200 орчим хүнтэй байгууллагын хамт олонд ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж