Ш.Алтантуяагийн хэрэгт Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой юу?

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэрэгт Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой юу?

Ш.Алтантуяагийн хэрэгт Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой юу?

Малайзын Холбооны улсад 2006 онд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Ша-Алам хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.

Талийгаачийн үеэл, дотнын найз байсан О.Бурмаа өчигдрийн шүүх хурлын үеэр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тус аллагын хэрэгт Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх буюу талийгаачийн дурлалт залуу байсан Абдул Разак Багинда нарыг тус хэрэгт холбоотой болохыг гэрчилсэн. Гэвч экс Ерөнхий сайд Нажиб Разак талийгаачийг “танихгүй” гэдгээ өчигдөр /2019.01.23/ дахин хэлсэн байна.  Харин түүнийг энэ хэрэгт холбоотой тухай Багинда, талийгаач хоёртой дотно байсан Ж.Дээпак гэгч нэгэн ярилцлагынхаа үеэр ийн ярьж байжээ.

Яг үнэнийг хэлэхэд, Нажиб энэ хэрэгт гарцаагүй оролцсон. Юуны өмнө дараах хоёр зүйлийг бодолцох хэрэгтэй. Нэгдүгээрт, жирийн нэг цагдаагийн албан хаагч хүн алаад зогсохгүй С4 тэсрэх бөмбөг ашиглаж хүн дэлбэлнэ гэж байхгүй. Хоёрдугаарт, хэргийн тухай эхний гэрчийг мэдүүлэг өгсний дараа Нажиб Разак тус гэрчтэй уулзаж, мэдүүлгээсээ няцахыг ятгуулахаар хүн явуулсан байдаг. Хэрвээ Нажиб талийгаачийн хэрэгт огт холбоогүй байсан бол харанхуй шөнөөр өөрийн ах болон хувийн өмгөөлөгчөө гэрчтэй уулзуулахаар явуулан, хэргээс нэрээ цэвэрлэх ямар ч шаардлага байхгүй байсан.

Ярилцлагад тэрбээр талийгаачийг амиа алдсан үед ямар үйл явдлууд өрнөсөн тухай чухал мэдээллийг өгч байна. Мөн тэрбээр тус хүн амины хэрэгт Нажиб Разак болон түүний эхнэр Росма Мансор нар холбоотой байж магадгүйг хэлжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж