Хөгжмийн зэмсэг сэргээн засварлагчдыг бэлдэнэ | News.MN

Хөгжмийн зэмсэг сэргээн засварлагчдыг бэлдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зэмсэг сэргээн засварлагчдыг бэлдэнэ

Хөгжмийн зэмсэг сэргээн засварлагчдыг бэлдэнэ

Хөгжмийн зэмсэг засварлагчдыг бэлдэх тусгай ангийг ирэх хичээлийн жилээс нээх гэж байгааг Оросын Хөгжмийн үндэсний музейн ерөнхий захирал Михаил Брызгалов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ. Тусгай ангийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр нэгэн дээд сургуульд нээх бөгөөд төгсөгчид нь их, дээд сургуулийн жишиг дипломтой төгсөх ажээ.

Оросын Хөгжмийн үндэсний музей 2019 онд 100 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байгаа юм. Энэ музей анх Хөгжмийн хосгүй зэмсгийн цуглуулга нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Ерөнхийлөгч Владимир Путины өгсөн чиг үүргийн дагуу тус музей өнгөрсөн жил Италийн хөгжмийн мастерууд болох Пьетро Гварнеригийн виолончель, Санто Серафины хийлийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр сэргээн засварласан.

“100 жилийнхээ ойгоор бид дээд мэргэжилтэй,  хөгжмийн зэмсэг сэргээн засварлагчийг бэлддэг болох нь. Энэ нь Орост шинэ мэргэжил болох юм. Дэлхийд ийм мэргэжлийн хүмүүс өмнө нь ч байсан, одоо ч байсаар, ажилласаар байна. Харин Орост байгаагүй” хэмээн Михаил Брызгалов хэллээ.

Оросын хөгжмийн хосгүй зэмсгийн цуглуулгад 286 зэмсэг хадгалагдаж байгаагийн дотор XVI-ХХ зуунд бүтээгдсэн гайхамшигт зэмсгүүд бий. Тухайлбал, ах дүү Амати, Страдивари, Гварнери, Бергонци зэрэг хөгжмийн мастеруудын бүтээл хадгалагдаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж