Сүүлийн 10 жилд Оросын хүн ам анх удаа буурлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Сүүлийн 10 жилд Оросын хүн ам анх удаа буурлаа

Сүүлийн 10 жилд Оросын хүн ам анх удаа буурлаа

ОХУ-ын Статистикийн хороо хүн амын тоон үзүүлэлтийг нийтэлсэн байна. Энэхүү мэдээллээр ОХУ-ын хүн ам өнгөрсөн онд буурсан нь сүүлийн 10 жилд анх удаа буурсан үзүүлэлт болж байгаа ажээ.

2019 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар ОХУ-ын хүн ам 146 сая 793 мянга байсан нь өмнөх 2018 оны мөн үетэй харьцуулахад 87 мянгаар буурсан үзүүлэлт юм. 2018 оны нэгдүгээр сарын 1-ны тоо баримтаар ОХУ-ын хүн ам 146 сая 880 мянга байжээ.

Хамгийн сүүлд 2008 онд хүн амын тоо ингэж буурч байсан аж.

Өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин 2020 он хавьцаа Орос улс хүн ам зүйн бүтцийн хувьд таагүй байдалтай болно гэдгийг сануулж байсан юм. Түүний хэлснээр 25-27 жил тутам насанд хүрсэн хүн амын тоо тооцоолсноос бага болж байгааг хэлсэн. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн хохиролтой холбоотой юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Оросын хүн ам 20 сая хүнээр хорогдсоны зэрэгцээ тэр хэмжээгээр хүн ам нэмэгдэж чадаагүй гэж хүн ам зүйчид үзэж байна.

Хүн ам зүйн хувьд ийнхүү ажиллах хүчний дутагдалд орохоор байгаа нь эдийн засагт сөрөг нөлөөтэйг Ерөнхийлөгч Путин сануулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж