Москвагийн метронд кофетой орж болно

Хуучирсан мэдээ: 2019.01.25-нд нийтлэгдсэн

Москвагийн метронд кофетой орж болно

Москвагийн метронд кофетой орж болно

Москва хотын метрогоор зорчигчдод кофе барьж орохыг хориглохгүй хэмээн Москва хотын Захирагчийн Тээврийн асуудал эрхэлсэн орлогч дарга Максим Ликсутов хэллээ. Харин согтууруулах ундаатай орохыг хориглосон шийдвэр хэвээр гэдгийг Максим Ликсутов тодотголоо.

Метрогоор зорчигчид кофе болон бусад төрлийн ундаатай орж үйлчлүүлбэл торгууль ногдуулах саналыг Москва хотын Зөвлөлд санал болгосон юм. Харин Метрополитений зүгээс энэ асуудал нэмэлт зохицуулалт шаардаад байгаа зүйл биш, метрогоор зорчигчид бусад зорчигчийн тав тухыг алдагдуулахгүйгээр үйлчлээд сурчихсан гэсэн хариултыг өгсөн.

Москва хотын захиргааны зүгээс метроны зорчигчид цай, кофег тааваараа ууж болно гэдгийг Максим Ликсутов сэтгүүлчдэд нотолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж