ХЗХ өөрийн хөрөнгийн болон гишүүдийн өөрчлөлтийг мэдэгдэх үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

ХЗХ өөрийн хөрөнгийн болон гишүүдийн өөрчлөлтийг мэдэгдэх үүрэгтэй

ХЗХ өөрийн хөрөнгийн болон гишүүдийн өөрчлөлтийг мэдэгдэх үүрэгтэй

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль болон холбогдох журам, дүрэмд заасны дагуу хоршоо (ХЗХ)-д өөрийн хөрөнгийн хэмжээ, түүнд гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг хагас болон бүтэн жил тутам Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж байх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдэхдээ Хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн журам, маягтын дагуу тайлагнана.

ХЗХ-ны өөрийн хөрөнгөнд гишүүний болон идэвхигүй гишүүний оруулсан хувь хөрөнгө, дахин үнэлгээний нэмэгдэл, нөөцийн сан болон бусад сангууд, хандив тусламж, хуримтлагдсан орлого зэрэг хамаардаг. Өөрийн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэл нь санхүүгийн тайлангийн бүрдэл хэсэг бөгөөд гишүүдийн тоонд орсон өөрчлөлт мөн түүний бүрэлдэхүүн юм. Иймд ХЗХ тухайн жилийн эцсийн байдлаарх хувь нийлүүлсэн хөрөнгө болон гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг гишүүн тус бүрээр өөрийн хөрөнгийн тайланд нэг бүрчлэн тусгах шаардлагатай юм.

Хороонд өөрийн хөрөнгө болон гишүүдийн тоонд орсон өөрчлөлтийн тайлан мэдээллийг ирүүлэхдээ холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгэлжүүлсэн байх ёстой бөгөөд санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд нийцсэн байх шаардлагыг хуульчилсан байдаг.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж