Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг цахимаар авдаг болно

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг цахимаар авдаг болно

Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг цахимаар авдаг болно

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хяналт шалгалтын давхардал, шат дамжлагыг багасгах, нийслэлээс үзүүлж буй зарим зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилго бүхий системийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажил үе шаттай хийгдэж байгаа билээ. Нийслэлийн Байгаль орчны газрын Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл олгох үйлчилгээний бүрдэл материалын нэг болох “Ус цэгийн координат, тандан судалгаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагын дүгнэлт”-ийг цахим системээр авах бүртгэлийг хэрхэн хийх тухай тусгай эрхтэй 40 гаруй компанийн aжилтан албан хаагчдыг сургалтад хамруулаад байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналт удирдлагын системтэй уялдан ажиллах Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал-eservice.ulaanbaatar.mn хэрэглээнд нэвтрээд байна. Уг нэгдсэн портал хэрэглээнд нэвтэрсэнээр нийслэлийн иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, мэдээллийн нэгдсэн сантай болох, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу тал бий болж байгаа юм.

Цахим үйлчилгээний ухаалаг нэгдсэн системийг хөгжүүлж, төрийн мэдээлэл солилцооны системтэй холбон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж буй нь Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн програм хангамжийг хөгжүүлж, цахим мэдээллийн нэгдсэн сантай холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж