Венесуэлийн нийслэл Каракас хотод пүрэв гаригт цагдаа хүчний байгууллагынхан жагсагчидтай мөргөлдөв. TVV телевизээр мэдээлснээр, Петаре дүүрэгт үймээн самуун дэгдэж, энд тэндгүй тэсрэлт дэлбэрэлт болж, нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн байна.
Мөн тус улсын Португеса, Баринас, Тачира, Амасонас, Боливар мужуудад Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн жагсаал болж, цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдөх үеэр дор хаяж 16 хүн амь насаа алдсан тухай “La Prensa de Lara” сонин мэдээлжээ. Эмх замбараагүй байдлын улмаас нэгдүгээр сарын 21-нээс хойш нийт 218 жагсагчийг баривчлан саатуулсан байна.
Тус улсын сөрөг хүчний парламентын дарга Хуан Гуаидо өчигдөр түр Засгийн газрын тэргүүнээр ажиллахаа мэдэгджээ. Мадурогийн хувьд АНУ Венесуэлд төрийн эргэлт хийхийг оролдсон гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрээр Хуан Гуаидог “АНУ-ын утсан хүүхэлдэй” гээд өөрийгөө хууль ёсны Ерөнхийлөгч хэвээр гэсэн байна.
Одоогоор Хуан Гуаидог Венесуэлийн төрийн тэргүүн гэж АНУ, Канад, Аргентин, Бразил, Чили, Колумби, Коста-Рика, Гватемал, Хондурас, Панам, Парагвай, Перу зэрэг орон хүлээн зөвшөөрөөд байгаа аж.
Эх сурвалж: АиФ
Зочин 2019-01-24 103.26.195.53
Chaawaasyn hiisen ajil
kye 2019-01-24 103.10.21.108
та нар халтар царайтаа очиж аварцгаа үхэрүүдээ.
Ovgon 2019-01-24 66.181.191.249
ene teneg mulguu kommunist madurog uls orniig suiruulej ugui hiihees ni omno zailuulsan ni deer baihooo. Umhii kommunistuud zasgiin erhend garval yaj uls orniig suiruuldegiig ch delhii dahind haruullaa da.
Зочин 2019-01-24 202.9.45.118
bidend ch iim ireedui oirhon bna shuu.
Зочин 2019-01-24 64.119.20.207
Яг л сири болж дээ. ХӨӨРХИЙ