А.Загитова богино үзүүлбэрийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

А.Загитова богино үзүүлбэрийг тэргүүлж байна

А.Загитова богино үзүүлбэрийг тэргүүлж байна

Уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын “Minsk-Arena” ордонд эхэлсэн. Өчигдөр тэмцээний эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрлийн богино үзүүлбэр явагдаж дүнгээ гаргажээ.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 36 тамирчин өрсөлдснөөс чөлөөт үзүүлбэрт 24 тамирчин өрсөлдөх эрхээ аваад байна. Богино үзүүлбэрийн дараах байдлаар тэмцээнийг олимпийн аварга ОХУ-ын залуу тамирчин А.Загитова 75.00 оноотой тэргүүлж, түүний нутаг нэгт С.Самодурова удаалж Швейцарын А.Паганини 3-р байранд бичигдэж байна. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр маргааш болж дүнгээ гаргана.

Мөн хосын төрлийн богино үзүүлбэрийн дүн гарсан. Тэмцээнийг богино үзүүлбэрийн дараах байдлаар Францын В.Жеймс, М.Сипре нар тэргүүлж байгаа бол Оросын Е.Тарасова, В.Морозов, Италийн Н.Моника, М.Гуагисе нар удаалж байна. Хосын төрлийн аваргууд маргааш тодорно.

Өнөөдөр эрэгтэй ганцаарчилсан болон бүжгийн хосын богино үзүүлбэр явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж